Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд арван хороонд халиа тошин үүсээд байна.
Үүнээс тус дүүргийн 35 дугаар хороо, Нарангийн энгэр орчимд 15 айлын гэр, хашаа, байшин халиа тошинд автаж, нөхцөл байдал хүндрээд байгаа юм.
Иймд Геодези, усны барилга, байгууламжийн газраас мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, дүүргийн Дэд бүтцийн хөгжлийн албатай хамтран тухайн орчмын байнгын ундаргатай булаг, хөрсний усны урсгалыг сааруулах, голдирлыг өөрчлөх, суваг татах зэрэг ажлыг үе шаттай хийж байна.

Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын Ашиглалтын инженер Д.Ариунбаатар “Манай байгууллагаас үерийн хамгаалалтын барилга, байгууламжтай нийт 14 байршилд халиа тошин халих эрсдэлээс сэргийлж ажиллаж байна. Нэмэлтээр нөхцөл байдал хүндэрсэн байршлуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Тухайлбал, өчигдөр буюу нэгдүгээр сарын 7-нд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд ажилласан. Харин өнөөдөр тус дүүргийн 35 хороонд нийт 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр зургаан автомашин механизмтай ажиллаж 1 км суваг татах, илүүдэл мөс тээвэрлэх зэрэг ажлыг хийж буй” гэв.

Тухайн дүүргийн нөхцөл байдлын талаар Сонгинохайрхан дүүргийн менежер Д.Баярсайхан “Нарангийн энгэрийн уул нь хоёр, гурван байнгын урсацтай булаг, шандтай бөгөөд 2019 оноос эхлэн зундаа их хэмжээний үер буух, өвөлдөө халиа тошин үүсэх болсон. Үүнтэй холбоотойгоор зундаа сувагчлалыг нь өргөсгөх, шороон далан босгох ажлыг хийдэг ч өнөөдрийн байдлаар шороон далангууд мөсөөр дүүрч, ус чөлөөтэй урсах боломжгүй болоод байгаа юм. Иймд цаашид голын голдирол дагуу суурьшсан айл өрхүүдийн газрыг чөлөөлж, үерийн хамгаалалтын далан хийхээс нааш уг асуудал бүрэн шийдэгдэхгүй хэвээр байна” гэлээ.

Мөн тухайн хорооны зүгээс айл өрхүүдэд сэрэмжлүүлэг мэдээ мэдээллийг өгөхөөс гадна иргэдийн зорчдог хэсэгт халтиргаа гулгаатай гэх утга бүхий мэдээллийн самбарыг байршуулаад байгаа юм. Түүнчлэн үер болон халиа тошинд өртөх эрсдэлтэй айл өрхүүдэд нүүх шаардлага бүхий мэдэгдэх хуудсыг жил бүр хүргэдэг боловч өнгөрсөн онд нэг айл нүүж, бусад айл нь одоог хүртэл нүүгээгүй гэдгийг албаныхан онцолж байв.



Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
| Сонгинохайрхан дүүргийн арван хороонд халиа тошин үүсээд байна |
Энэ зун 16 байршилд автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
2026-03-12 15:36:47
Үхрийн үнэ ₮300 мянгаар өсжээ
2026-03-12 12:36:36
Албан тушаалаа ашиглаж ойн дүгнэлтгүйгээр 23 га-гаас мод бэлтгэжээ
2026-03-12 12:28:17
Модонд хадаг уях биш уясныг тайлж авах нь буян болно
2026-03-12 16:12:17
Энэ зун 16 байршилд автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
2026-03-12 15:36:47
Оюу толгой төслийн зээлийн хүүг бууруулахаар ирэх сард дахин уулзана
2026-03-12 14:38:56
Нохойноос айж зугтахдаа гэмтсэн эмэгтэйд 1,500 еврогийн нөхөн төлбөр олгоно
2026-03-12 14:14:49
Үхрийн үнэ ₮300 мянгаар өсжээ
2026-03-12 12:36:36
Албан тушаалаа ашиглаж ойн дүгнэлтгүйгээр 23 га-гаас мод бэлтгэжээ
2026-03-12 12:28:17
2026-03-12 10:59:00
2026-03-12 10:53:28
Улиастайн эргэлтээс Дархан салдаг хүртэлх 32 км хурдны замын кемпийн барилга дуусч байна
2026-03-12 10:08:48
2026-03-12 09:50:15
2026-03-12 09:40:32
Сэлэнгэд IV ангийн 14 хүүхэд айлын цонхыг хагалан дамжин орж эд зүйлсийг авчээ
2026-03-12 09:29:39
2026-03-12 09:16:45
2026-03-12 09:04:47
Өнөөдөр цас орж, цасан болон шороон шуургатай байгаа газрууд
2026-03-11 17:57:23
Замын-Үүд-Эрээн боомтын хоёр дахь төмөр замын гарцыг хамтран барих тухай хэлэлцээрийн төслийг дэмжлээ
2026-03-11 17:49:46
Манай улс энэ онд спортын олон улс, тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна
2026-03-11 17:47:23
Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журмыг баталлаа
2026-03-11 17:45:46
Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана
2026-03-11 17:42:43
ХУД ТҮЦ ажиллуулах байршилд санал авч эхэлжээ
2026-03-11 15:58:07
Манай улсаас хандивласан сарлагийн хөлдөөсөн эсээс Бутанчууд хоёр тугалтай болжээ
2026-03-11 15:43:36
Хүргэлтийн аккаунтаа гадаад жолооч нарт зээлдүүлсэн Солонгос иргэдэд хариуцлага тооцно
2026-03-11 11:07:04
2026-03-11 10:39:32
Түр хамгаалах байрыг ар гэрийнх нь зөвшөөрлөөр "Шинэ саран" гэж нэрлэсэн
2026-03-11 10:29:23
Батлан хамгаалах яам ёс зүй, хариуцлагаараа төрийн 78 байгууллагаас түрүүлжээ
2026-03-11 10:20:20
Тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй 50 иргэнд хариуцлага тооцлоо
2026-03-11 10:03:24
2026-03-11 09:47:53
2026-03-11 09:42:19
2026-03-11 09:37:25
Өнөөдөр бүжиг наадам хийх, урлан бүтээхэд сайн
2026-03-11 08:10:21