Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор зохион байгуулж буй Ахмадын үндэсний чуулган Төрийн ордонд өнөөдөр (2024.01.08) үргэлжилж байна.
Чуулганд Улаанбаатар хот, 21 аймгийн ахмадуудын төлөөлөл оролцож, 2025 оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, идэвх оролцоо, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, нийгмийн асуудлаар мэдээлэл солилцож, “Сайн туршлага, идэвхтэй оролцоо: Ахмад үе ба Хөдөлмөрийн зах зээл” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар Монгол Улсад 60 ба түүнээс дээш насны ахмад настан 2000 онд нийт хүн амын 5.4 хувь, 2021 онд 9.7 хувь байсан бол 2030 онд 11.9 хувийг эзэлж байна.
Шинэ хуульд ахмад настны нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тусламж, үйлчилгээг нэмэгдүүлж, амьдралын чанарыг нь сайжруулахад чиглэсэн эрх зүйн орчинг бүрдүүлжээ. Харин хуулийг амьдралд хэрэгжүүлэхэд ахмадуудын өөрсдийнх нь болон төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийнхний үүрэг, оролцоо чухал хэмээн дүгнэв. Учир нь тэтгэврийн хэмжээг жил бүр инфляцын түвшинд уялдуулан нэмж, шинэчлэн тогтоохыг хуульчилсан нь энэ жилээс хэрэгжиж эхэлсэн. Өндөр настны тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд гэр бүлийн хүн нь тэтгэврээ нэмүүлэх тусгай зохицуулалт хүчин төгөлдөр үйлчлэх болжээ.
Манай улсын ахмад настнуудын 60 орчим хувь нь тэтгэвэр барьцаалсан зээлтэй, өөртөө бус үр хүүхдэдээ зориулсан нь ядууралд өртөхөд хүргэсэн гэдгийг судлаачид танилцууллаа.
Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжиж эхэлснээр ахмад настны эрүүл мэнд, сэргээн засах үйлчилгээ, идэвхтэй насжилтыг дэмжих, хөгжлийн үйлчилгээг сайжруулах, ахмад настны мэргэжил, туршлага, ур чадварт түшиглэн залуу үеийг сургах, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломж нэмэгдэж байна. Гэр бүлийн цогц төвөөр дамжуулан ахмадуудад хөгжлийн болон нийгмийн үйлчилгээ үзүүлж, идэвхтэй насжилтыг дэмжинэ. Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилтын хүрээнд өмчийн төрөл, бүрийн хэлбэрээс үл хамаарч 50 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа 2 хувиас доошгүй орон тоонд ахмад настныг газрын доор болон хөдөлмөрийн хортой халуун, хүнд нөхцөлтэй ажлын байрнаас бусад ажлын байранд ажиллуулах зохицуулалттай болжээ. Иймд олон талын үүрэг, хариуцлага, хяналтын үр дүнд ахмадын эрхийг хангаж, хамгаална гэж чуулганд оролцогчид дүгнэж байна. Чуулган үргэлжилж байна.
| "50 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага 2 хувиас доошгүй орон тоонд ахмад настанг ажиллуулна" гэв |
Энэ зун 16 байршилд автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
2026-03-12 15:36:47
Үхрийн үнэ ₮300 мянгаар өсжээ
2026-03-12 12:36:36
Албан тушаалаа ашиглаж ойн дүгнэлтгүйгээр 23 га-гаас мод бэлтгэжээ
2026-03-12 12:28:17
Энэ зун 16 байршилд автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
2026-03-12 15:36:47
Оюу толгой төслийн зээлийн хүүг бууруулахаар ирэх сард дахин уулзана
2026-03-12 14:38:56
Нохойноос айж зугтахдаа гэмтсэн эмэгтэйд 1,500 еврогийн нөхөн төлбөр олгоно
2026-03-12 14:14:49
Үхрийн үнэ ₮300 мянгаар өсжээ
2026-03-12 12:36:36
Албан тушаалаа ашиглаж ойн дүгнэлтгүйгээр 23 га-гаас мод бэлтгэжээ
2026-03-12 12:28:17
2026-03-12 10:59:00
2026-03-12 10:53:28
Улиастайн эргэлтээс Дархан салдаг хүртэлх 32 км хурдны замын кемпийн барилга дуусч байна
2026-03-12 10:08:48
2026-03-12 09:50:15
2026-03-12 09:40:32
Сэлэнгэд IV ангийн 14 хүүхэд айлын цонхыг хагалан дамжин орж эд зүйлсийг авчээ
2026-03-12 09:29:39
2026-03-12 09:16:45
2026-03-12 09:04:47
Өнөөдөр цас орж, цасан болон шороон шуургатай байгаа газрууд
2026-03-11 17:57:23
Замын-Үүд-Эрээн боомтын хоёр дахь төмөр замын гарцыг хамтран барих тухай хэлэлцээрийн төслийг дэмжлээ
2026-03-11 17:49:46
Манай улс энэ онд спортын олон улс, тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна
2026-03-11 17:47:23
Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журмыг баталлаа
2026-03-11 17:45:46
Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана
2026-03-11 17:42:43
ХУД ТҮЦ ажиллуулах байршилд санал авч эхэлжээ
2026-03-11 15:58:07
Манай улсаас хандивласан сарлагийн хөлдөөсөн эсээс Бутанчууд хоёр тугалтай болжээ
2026-03-11 15:43:36
Хүргэлтийн аккаунтаа гадаад жолооч нарт зээлдүүлсэн Солонгос иргэдэд хариуцлага тооцно
2026-03-11 11:07:04
2026-03-11 10:39:32
Түр хамгаалах байрыг ар гэрийнх нь зөвшөөрлөөр "Шинэ саран" гэж нэрлэсэн
2026-03-11 10:29:23
Батлан хамгаалах яам ёс зүй, хариуцлагаараа төрийн 78 байгууллагаас түрүүлжээ
2026-03-11 10:20:20
Тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй 50 иргэнд хариуцлага тооцлоо
2026-03-11 10:03:24
2026-03-11 09:47:53
2026-03-11 09:42:19
2026-03-11 09:37:25
Өнөөдөр бүжиг наадам хийх, урлан бүтээхэд сайн
2026-03-11 08:10:21