Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлөөс Боловсролын яам, Сангийн яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг хэлэлцэх сонсголыг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хангах үндэсний зөвлөлийн гишүүд, ГБХНХЯ, ХБХХЕГ-ын төлөөлөл, нийт 30 гаруй хүн оролцож байна. Түүнчлэн Боловсрол, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болон яамны бүх газар, хэлтэс, харьяа байгууллагын нэгжийн удирдлагууд зөвлөлийн гишүүдийн асуултад хариулж, оролцсон.
Энэхүү арга хэмжээг Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооны улс орнуудын тайланг хэлэлцдэг загвараар зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
Сонсголын үеэр тухайн салбарын хууль тогтоомж, бодлого Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцид нийцэж байгаа эсэх, энэ чиглэлээр зарцуулсан хөрөнгө, төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж байгаа байдал, салбарын барилга байгууламж, үйл ажиллагааг хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй болгох, ажиллагчдын ойлголт, хандлагыг өөрчлөх чиглэлээр хийх байгаа ажил зэрэг нийтлэг асуудлын хүрээнд тусгайлан томилсон илтгэгч гишүүд асуулт асууж, холбогдох яамд хариулт өглөө.
Сонсголын үеэр танилцуулсан зөвлөмж, хэлэлцүүлгийн үр дүнд үндэслэн цаашид тухайн салбарт хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээрх авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж, албан даалгаврыг боловсруулж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлийн хурлаар батлуулан хэрэгжилтийг хангах юм.
Яамдын онцлог ажлаас дурдвал:
-Боловсролын яам сургууль цэцэрлэгийн барилгын жишиг зурагтай болж, салбарын шинээр ашиглалтад орж байгаа барилга, байгууламжийг бүх хүнд хүртээмжтэй төлөвлөдөг болсон.
-Сангийн яам хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан шинэ зардлын ангилал үүсгэж, 2025 онд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Боловсролын, Эрүүл мэндийн, Хууль зүй, дотоод хэргийн яамны төсөвт 2,5 тэрбум төгрөг тусгасан байна.
-Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам түрээсийн орон сууцны хөгжлийн бэрхшээлтэй хүний квотыг 5 хувиас 10 хувь болгохоор ажиллаж байна гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ
| Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилтийн талаарх сонсголыг анх удаа зохион байгуулав |
Энэ зун 16 байршилд автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
2026-03-12 15:36:47
Үхрийн үнэ ₮300 мянгаар өсжээ
2026-03-12 12:36:36
Албан тушаалаа ашиглаж ойн дүгнэлтгүйгээр 23 га-гаас мод бэлтгэжээ
2026-03-12 12:28:17
Энэ зун 16 байршилд автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
2026-03-12 15:36:47
Оюу толгой төслийн зээлийн хүүг бууруулахаар ирэх сард дахин уулзана
2026-03-12 14:38:56
Нохойноос айж зугтахдаа гэмтсэн эмэгтэйд 1,500 еврогийн нөхөн төлбөр олгоно
2026-03-12 14:14:49
Үхрийн үнэ ₮300 мянгаар өсжээ
2026-03-12 12:36:36
Албан тушаалаа ашиглаж ойн дүгнэлтгүйгээр 23 га-гаас мод бэлтгэжээ
2026-03-12 12:28:17
2026-03-12 10:59:00
2026-03-12 10:53:28
Улиастайн эргэлтээс Дархан салдаг хүртэлх 32 км хурдны замын кемпийн барилга дуусч байна
2026-03-12 10:08:48
2026-03-12 09:50:15
2026-03-12 09:40:32
Сэлэнгэд IV ангийн 14 хүүхэд айлын цонхыг хагалан дамжин орж эд зүйлсийг авчээ
2026-03-12 09:29:39
2026-03-12 09:16:45
2026-03-12 09:04:47
Өнөөдөр цас орж, цасан болон шороон шуургатай байгаа газрууд
2026-03-11 17:57:23
Замын-Үүд-Эрээн боомтын хоёр дахь төмөр замын гарцыг хамтран барих тухай хэлэлцээрийн төслийг дэмжлээ
2026-03-11 17:49:46
Манай улс энэ онд спортын олон улс, тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна
2026-03-11 17:47:23
Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журмыг баталлаа
2026-03-11 17:45:46
Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана
2026-03-11 17:42:43
ХУД ТҮЦ ажиллуулах байршилд санал авч эхэлжээ
2026-03-11 15:58:07
Манай улсаас хандивласан сарлагийн хөлдөөсөн эсээс Бутанчууд хоёр тугалтай болжээ
2026-03-11 15:43:36
Хүргэлтийн аккаунтаа гадаад жолооч нарт зээлдүүлсэн Солонгос иргэдэд хариуцлага тооцно
2026-03-11 11:07:04
2026-03-11 10:39:32
Түр хамгаалах байрыг ар гэрийнх нь зөвшөөрлөөр "Шинэ саран" гэж нэрлэсэн
2026-03-11 10:29:23
Батлан хамгаалах яам ёс зүй, хариуцлагаараа төрийн 78 байгууллагаас түрүүлжээ
2026-03-11 10:20:20
Тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй 50 иргэнд хариуцлага тооцлоо
2026-03-11 10:03:24
2026-03-11 09:47:53
2026-03-11 09:42:19
2026-03-11 09:37:25
Өнөөдөр бүжиг наадам хийх, урлан бүтээхэд сайн
2026-03-11 08:10:21