Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлэхээр боллоо.
МҮБХ-ноос баталсан цаглаварын дагуу Өндөр зэрэглэлтэй бөхчүүдийн чансаа тогтоох барилдааныг сард хоёр удаа, намраас хаврын улиралд нийт 16-18 удаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Эдгээр барилдаанд оролцсон идэвх, гаргасан амжилтад үндэслэн жил жилийн шилдэг бөхчүүдийн чансааг devjee.mn цахим хуудастай хамтран гаргах юм. Гэхдээ энэхүү чансаа нь Үндэсний их баяр наадмын тухай хууль, Үндэсний бөхийн барилдааны дүрэмд заасан улсын цол, чимэгт нөлөөлөхгүй болно. Өндөр зэрэглэлтэй бөхчүүдийн чансаа тогтоох барилдаанд дараах барилдаануудыг хамруулна. Үүнд:
Улирлын нээлтийн барилдаан
Улсын аварга цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
Улсын арслан цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
Улсын гарьд цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
Улсын заан цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
Улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
Улсын начин цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
Сар шинийн баярт зориулсан барилдаан
Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаан
Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаан
Улс тунхагласны баярт зориулсан барилдаан
Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан
Нийслэлийн өдөрт зориулсан барилдаан
Монгол цэргийн өдөрт зориулсан барилдаан
Богдхан хайрханы хишиг барилдаан
Сонгинохайрханы хишиг барилдаан
Чингэлтэй хайрханы хишиг барилдаан
Баянзүрх хайрханы хишиг барилдаан
Чансаа тооцох журам:
Даваа оноо
8 даваа-1500
7 даваа-1000
6 даваа-600
5 даваа-400
4 даваа-300
3 даваа-200
2 даваа-100
1 даваа-50
Оролцоо-100
Жич: Зөвхөн Сар шинийн баярт зориулсан барилдаанд 256, бусад барилдаанд 128 бөх барилдана.
| Үндэсний бөхийн барилдаанд чансаа тогтоодог боллоо |
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57