Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн “Ёлын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 60 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 85 км-т/ мөс цөмөрч суудлын автомашин суусан тухай дуудлагыг нэгдүгээр сарын 07-ны өдрийн 19:33 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход Даланзадгад-Хүрмэн сумын чиглэлд зорчиж явсан "CC1030UA21A-Пикап" загварын суудлын автомашин /2 зорчигчтой/ мөс цөмөрч суусан байсан автомашиныг татан гаргах боломжгүй тул үлдээж иргэн Д /36 настай, эрэгтэй/, Н /47 настай, эрэгтэй/ нарыг 02:16 цагт аймгийн төвд авч иржээ.
| Суудлын автомашин мөсөнд цөмөрч, татан гаргах боломжгүй байсан тул хоёр зорчигчийг аюулгүй газарт хүргэжээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33