Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны хэвтээ шахалтын classic төрлийн долоо дахь, equipped төрлийн 15 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны А зааланд нэгдүгээр сарын 7-9-ний өдрүүдэд болж байна.
Тэмцээнд 23 багийн нийт 240 тамирчин өсвөр, залуучууд, насанд хүрэгчид, ахмадын ангилалд 46 жинд 138 медалийн төлөө өрсөлдөж буй бөгөөд энэ тэмцээнд ДАШТ-ий 32 алт, 11 мөнгө, 16 хүрэл медальтан оролцож байгаа нь өрсөлдөөнийг онц сонирхолтой болгож байна.
Хэвтээ шахалтын УАШТ-д оролцогчдоос хамгийн өндөр амжилтыг паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, ДАШТ-ий гурван алт, дөрвөн мөнгөн медальт, дэлхийн цомын зургаан удаагийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ үзүүлсэн бөгөөд тэрбээр УАШТ-ээс 15 алт, дөрвөн хүрэл медаль хүртжээ.
2025 оны анхдугаар улсын аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан тамирчид Норвеги улсад тавдугаар сарын 17-24-нд болох хэвтээ шахалтын ДАШТ-нд оролцох эрхээ авах юм.
Энэ удаагийн тэмцээний эхний дээд амжилтыг өсвөр үеийнхний 66 кг-ын жинд “Скай говь” клубын тамирчин Б.Эрхэс шинэчилсэн ба тэрбээр цээжнээс 122.5 кг-ыг шахсанаар Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоов. Б.Эрхэс нь хэвтээ шахалтын УАШТ-д анх удаа оролцож байгаа бөгөөд өнгөрсө
| Пауэрлифтингийн УАШТ-д 200 тамирчин өрсөлдөж байна |
2026-11-12 07:10:00
2026-11-12 07:00:00
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:19:17
2026-11-11 11:45:09
2026-11-11 11:40:23
2026-11-11 11:37:47
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00