Манай оронд жуулчлах зорилгоор 90 хүртэлх хоногийн хугацаанд зорчих БНСУ-ын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх шийдвэрийг дахин нэг жилээр сунгасныг Монгол дахь тус улсын ЭСЯ-наас мэдээлэв.
Засгийн газар цар тахлын дараах хямралыг даван туулах, аялал жуулчлалыг сэргээх зорилгоор 2022 оны тавдугаар сард ийм шийдвэр гаргасан бөгөөд хүчинтэй хугацааг нь 2024 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл гэж тогтоосон юм. Тэгвэл солонгос жуулчид дахин нэг жил буюу энэ он дуустал манай улсад визгүй зорчих шийдвэрийг Засгийн газраас гаргажээ.
Монгол дахь БНСУ-ын ЭСЯ-ны цахим хуудсанд энэ талаар “Монголын Засгийн газар солонгос иргэдийг хилээр визгүй, аюулгүй нэвтрүүлэх зөвшөөрлийг сунгалаа. Тиймээс манай орны иргэд аялал жуулчлалын зорилгоор 90 хүртэлх хоногийн хугацаанд Монголд зорчих хүсэлтэй бол өмнөхийн адил визгүйгээр, ямар нэгэн тусгай шаардлага, баримт бичиггүй хилээр нэвтрэх боломжтой. Харин жуулчлалаас өөр зорилгоор тус улсыг зорих бол үүндээ тохирсон виз зайлшгүй авах ёстой. Энэ шийдвэр нь Бүгд найрамдах Солонгос, Бүгд найрамдах Хятад улс хоорондын харилцааг өргөжүүлж, хоёр орны иргэдийн харилцан ойлголцол, нөхөрлөлийг гүнзгийрүүлэхэд ч ач холбогдолтой” гэжээ.
| БНСУ-ын иргэдийг манай улсад визгүй зорчуулах хугацааг дахин нэг жилээр сунгалаа |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57