Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв”-ийг барих байршилтай танилцав.
Тус төвийг байгуулахад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд энэ үеэр ирж танилцуулга хийжээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын аманд энэхүү төвийг байгуулах бөгөөд өнөөдөр шавыг тавилаа.
Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хавдрын урьдчилан сэргийлэх, оношилгоо эмчилгээ, сургалт, эрдэм шинжилгээний цогцолбороо илүү орчин үеийн өргөн цар хүрээтэй дэлхийн жишигт нийцсэнээр нь маш яаралтай барьж, байгуулах хэрэгтэй. Манай улсын гадаад харилцаа өргөжиж байгаа. Иймээс зөвхөн улсын төсөв гэлтгүй гадаад харилцааг бас ашиглан энэхүү төслийг урагшлуулах бодолтой байна. Хавдрын өвчлөл жилээс жилд нэмэгдсээр. Тэгэхээр бид энэ эмнэлгийг яаралтай барьж ашиглалтад оруулахгүй бол өвчлөл 2040 он гэхэд хоёр дахин нэмэгдэх хандлагатай байгаа тооцоо судалгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан. Нийтдээ 95000 мкв бүхий талбайтай эмнэлэгт 1500 орчим эмч, эмнэлгийн ажилтнууд ажиллах юм билээ. Хавдрын асуудлаар олон жил явсан судалсан, иргэдийнхээ зовлонг маш сайн мэддэг УИХ-ын гишүүдийг томоохон түлхэц болно гэж үзээд ажлын хэсэгт оруулсан байгаа” хэмээн ярьжээ.
Тус эмнэлэг нь дөрвөн блок бүхий долоон давхар барилгаас бүрдэнэ. Ингэхдээ “А” блокт нь хог хаягдал, амбулатори, сургалт судалгаа, хэвтэн эмчлүүлэх тасаг байрлана. Харин “В”-д нь ариутгал, амбулатори, дүрс оношилгоо, дуран, мэс засал, лаборатори, оффис байхаар тусгажээ. Тэгвэл “С” блокт хими болон эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, хэвтэн эмчлүүлэх тасаг байх аж. Мөн “D” блокт туяа эмчилгээ, эмгэг анатоми байхаар зураг төслийг нь гаргасан байна.
Нийт 600 ортой “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв”-ийн барилгын ажлыг ирэх хавраас эхлүүлэх бөгөөд 2030 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.




| “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв”-ийг 2030 онд ашиглалтад оруулна |
Үхрийн үнэ ₮300 мянгаар өсжээ
2026-03-12 12:36:36
Албан тушаалаа ашиглаж ойн дүгнэлтгүйгээр 23 га-гаас мод бэлтгэжээ
2026-03-12 12:28:17
2026-03-12 10:53:28
Оюу толгой төслийн зээлийн хүүг бууруулахаар ирэх сард дахин уулзана
2026-03-12 14:38:56
Нохойноос айж зугтахдаа гэмтсэн эмэгтэйд 1,500 еврогийн нөхөн төлбөр олгоно
2026-03-12 14:14:49
Үхрийн үнэ ₮300 мянгаар өсжээ
2026-03-12 12:36:36
Албан тушаалаа ашиглаж ойн дүгнэлтгүйгээр 23 га-гаас мод бэлтгэжээ
2026-03-12 12:28:17
2026-03-12 10:59:00
2026-03-12 10:53:28
Улиастайн эргэлтээс Дархан салдаг хүртэлх 32 км хурдны замын кемпийн барилга дуусч байна
2026-03-12 10:08:48
2026-03-12 09:50:15
2026-03-12 09:40:32
Сэлэнгэд IV ангийн 14 хүүхэд айлын цонхыг хагалан дамжин орж эд зүйлсийг авчээ
2026-03-12 09:29:39
2026-03-12 09:16:45
2026-03-12 09:04:47
Өнөөдөр цас орж, цасан болон шороон шуургатай байгаа газрууд
2026-03-11 17:57:23
Замын-Үүд-Эрээн боомтын хоёр дахь төмөр замын гарцыг хамтран барих тухай хэлэлцээрийн төслийг дэмжлээ
2026-03-11 17:49:46
Манай улс энэ онд спортын олон улс, тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна
2026-03-11 17:47:23
Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журмыг баталлаа
2026-03-11 17:45:46
Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана
2026-03-11 17:42:43
ХУД ТҮЦ ажиллуулах байршилд санал авч эхэлжээ
2026-03-11 15:58:07
Манай улсаас хандивласан сарлагийн хөлдөөсөн эсээс Бутанчууд хоёр тугалтай болжээ
2026-03-11 15:43:36
Хүргэлтийн аккаунтаа гадаад жолооч нарт зээлдүүлсэн Солонгос иргэдэд хариуцлага тооцно
2026-03-11 11:07:04
2026-03-11 10:39:32
Түр хамгаалах байрыг ар гэрийнх нь зөвшөөрлөөр "Шинэ саран" гэж нэрлэсэн
2026-03-11 10:29:23
Батлан хамгаалах яам ёс зүй, хариуцлагаараа төрийн 78 байгууллагаас түрүүлжээ
2026-03-11 10:20:20
Тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй 50 иргэнд хариуцлага тооцлоо
2026-03-11 10:03:24
2026-03-11 09:47:53
2026-03-11 09:42:19
2026-03-11 09:37:25
Өнөөдөр бүжиг наадам хийх, урлан бүтээхэд сайн
2026-03-11 08:10:21