Умард Солонгос он гарснаас хойш анх удаа Япон тэнгис рүү баллистик пуужин харвасан тухай Японы эргийн хамгаалалтын алба мэдээлэв.
Мэдээлэлд, Умард Солонгосын харвасан пуужин Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан гэсэн боловч яг хаана унасныг тодорхой дурдаагүй байна. Пуужингийн үлдэгдэл илэрсэн тохиолдолд ойртож болохгүй, харин эрх баригчидтай яаралтай холбогдохыг тэнгист явж буй хөлөг онгоцнуудын ахмадуудад анхааруулжээ.
Японы Ерөнхий сайд Ш.Ишибагийн ажлын албаны дэргэдэх хямралын үеийн шуурхай штаб Пёньяны харвасан пуужингийн талаар мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийж эхэлжээ. Ерөнхий сайд мөн холбогдох яамд, газруудад нөхцөл байдлын талаарх мэдээллийг орон нутгийн иргэдэд шуурхай хүргэж, хөлөг онгоцууд, иргэний агаарын тээврийн аюулгүй байдлыг хангахыг үүрэг болгосон байна.
Умард Солонгос он гарснаас хойш анх удаа пуужин харваж байгаа нь энэ юм. Тус улс хамгийн сүүлд өнгөрсөн оны 11 дүгээр сарын 5-нд пуужин харважээ.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| Умард Солонгосын тал Япон тэнгис рүү пуужин харважээ |
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ яллагдагчаар татсан байна
2026-05-07 17:56:42
2026-05-07 17:20:49
2026-05-07 12:41:06
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ яллагдагчаар татсан байна
2026-05-07 17:56:42
2026-05-07 17:25:35
2026-05-07 17:20:49
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-07 12:41:06
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 12:37:08
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 12:06:15
2026-05-07 09:52:53
2026-05-07 09:39:10
2026-05-07 08:48:05
2026-05-07 08:46:18