Сүүлийн үед БНСУ-ын Сөүл хотын Юнсан дүүргийн Ханнам хорооны нутаг дэвсгэрт жагсаал цуглаан зохион байгуулагдаж, иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдэж, замын хөдөлгөөний түгжрэл үүсэж буй тул тус улсад оршин суугаа монголчууд Консулын үйлчилгээ авахаар зорин ирэхдээ ажлаа сайтар төлөвлөхийг ЭСЯ-аас анхааруулжээ.
Өнгөрсөн сарын 3-нд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл дайны онц байдал зарлаж, удалгүй цуцалсны дараа тус улсын сөрөг хүчин, иргэд эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн. Улмаар Юн Сук Ёлын импичментийг зарласны дараа Өмнөд Солонгосын ерөнхий сайд Хан Дак Сү ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр шууд ажиллаж эхэлсэн билээ. Гэвч одоог хүртэл иргэдийн эсэргүүцлийн жагсаал намжаагүй бөгөөд сүүлийн өдрүүдэд жагсагчдын тоо эрс нэмэгдэж байгаа юм.
Тиймээс Гадаад харилцааны яамнаас тус улсад болж байгаа жагсаал цуглаантай холбоотой анхааруулга зөвлөмжийг гаргаад байна.
Одоогоор жагсаалд 35-40 мянган хүн нэгдээд байгаа аж. Ирэх өдрүүдэд энэ тоо өсөх магадлалтай байгааг ч тус улсын хэвлэл онцолжээ.
| БНСУ-д суугаа монголчууд консулын үйлчилгээ авахаар ирэхдээ ажлаа сайтар төлөвлөхийг ЭСЯ-аас анхааруулжээ |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57