Ногоон хөгжлийг дэмжигч Төрийн банк мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны олон улсын ISO/IEC27001:2022 стандартыг нэвтрүүлж, сертификатаа гардан авлаа.
Банк мэдээллийн аюулгүй байдлын ISO/IEC27001:2022 стандартыг нэвтрүүлэх нь харилцагчийн мэдээллийн нууцлалыг хангах, эрсдэлийг бууруулах, мэдээллийн аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлж, хуулийн хэрэгжилтийг хангах, урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Төрийн банкны ISO/IEC 27001:2022 стандартын хэрэгжилтийг Энэтхэг улсад бүртгэлтэй эрх бүхий байгууллага болох SIS Certification PVT Ltd компани болон Монгол улсын шадар сайдын харьяа Үндэсний итгэмжлэлийн төвд итгэмжлэгдсэн Эй Би Эс сертификейшн ХХК давхар баталгаажуулалт хийсэн нь онцлог аж.
Үндэсний итгэмжлэлийн төв нь ISO/IEC 27001:2022 стандартаар итгэмжлэлийн хүрээгээ 2024 оны 12-р сараас эхлэн өргөтгөж байгаа бөгөөд Төрийн банкинд олгосон дотоодын стандартын гэрчилгээ нь олон улсад хүчин төгөлдөр хүлээн зөвшөөрөгдөх Монгол улсын анхны гэрчилгээ болж байгаа юм.
Сертификат гардуулах арга хэмжээнд Төрийн банкийг төлөөлж Гүйцэтгэх захирал Ө.Гантөр, стандартын баталгаажуулалтын аудитын үйлчилгээ үзүүлсэн Эй Би Эс сертификейшн ХХК-г төлөөлж Гүйцэтгэх захирал Д.Алтангэрэл болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Арга хэмжээний үеэр талууд Төрийн банк нь дотоодын компаниар олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх ISO/IEC 27001 стандартын баталгаажуулалт хийгдэж буй банк санхүүгийн салбартаа төдийгүй Монгол улсын анхны байгууллага болсон нь онцлог төдийгүй тус стандартыг нэвтрүүлэх нь банкны системийн хувьд чухал ач холбогдолтой болохыг онцолж байв.
Төрийн банк нь мэдээллийн аюулгүй байдлын холбогдох стандартуудыг цаг тухай бүрд нь нэвтрүүлж, холбогдох бодлого журмыг шинэчлэн сайжруулж харилцагчдынхаа аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулан ажилладаг. Энэ удаа олон улсын ISO/IEC27001:2022 стандартыг нэвтрүүлсэн нь үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, харилцагч, хамтран ажиллагч байгууллагуудынхаа итгэлцлийг нэмэгдүүлсэн томоохон алхам юм.
Итгэл төгс Ногоон ирээдүй
| Төрийн банк мэдээллийн аюулгүй байдлын ISO/IEC27001:2022 олон улсын стандартыг нэвтрүүллээ |
Үхрийн үнэ ₮300 мянгаар өсжээ
2026-03-12 12:36:36
Албан тушаалаа ашиглаж ойн дүгнэлтгүйгээр 23 га-гаас мод бэлтгэжээ
2026-03-12 12:28:17
2026-03-12 10:53:28
Нохойноос айж зугтахдаа гэмтсэн эмэгтэйд 1,500 еврогийн нөхөн төлбөр олгоно
2026-03-12 14:14:49
Үхрийн үнэ ₮300 мянгаар өсжээ
2026-03-12 12:36:36
Албан тушаалаа ашиглаж ойн дүгнэлтгүйгээр 23 га-гаас мод бэлтгэжээ
2026-03-12 12:28:17
2026-03-12 10:59:00
2026-03-12 10:53:28
Улиастайн эргэлтээс Дархан салдаг хүртэлх 32 км хурдны замын кемпийн барилга дуусч байна
2026-03-12 10:08:48
2026-03-12 09:50:15
2026-03-12 09:40:32
Сэлэнгэд IV ангийн 14 хүүхэд айлын цонхыг хагалан дамжин орж эд зүйлсийг авчээ
2026-03-12 09:29:39
2026-03-12 09:16:45
2026-03-12 09:04:47
Өнөөдөр цас орж, цасан болон шороон шуургатай байгаа газрууд
2026-03-11 17:57:23
Замын-Үүд-Эрээн боомтын хоёр дахь төмөр замын гарцыг хамтран барих тухай хэлэлцээрийн төслийг дэмжлээ
2026-03-11 17:49:46
Манай улс энэ онд спортын олон улс, тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна
2026-03-11 17:47:23
Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журмыг баталлаа
2026-03-11 17:45:46
Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана
2026-03-11 17:42:43
ХУД ТҮЦ ажиллуулах байршилд санал авч эхэлжээ
2026-03-11 15:58:07
Манай улсаас хандивласан сарлагийн хөлдөөсөн эсээс Бутанчууд хоёр тугалтай болжээ
2026-03-11 15:43:36
Хүргэлтийн аккаунтаа гадаад жолооч нарт зээлдүүлсэн Солонгос иргэдэд хариуцлага тооцно
2026-03-11 11:07:04
2026-03-11 10:39:32
Түр хамгаалах байрыг ар гэрийнх нь зөвшөөрлөөр "Шинэ саран" гэж нэрлэсэн
2026-03-11 10:29:23
Батлан хамгаалах яам ёс зүй, хариуцлагаараа төрийн 78 байгууллагаас түрүүлжээ
2026-03-11 10:20:20
Тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй 50 иргэнд хариуцлага тооцлоо
2026-03-11 10:03:24
2026-03-11 09:47:53
2026-03-11 09:42:19
2026-03-11 09:37:25
Өнөөдөр бүжиг наадам хийх, урлан бүтээхэд сайн
2026-03-11 08:10:21