Тайлбар мэдээлэл
Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй “Газрын тос боловсруулах үйлдвэрт гал гарсан” гэх гарчигтай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэнд тайлбар өгөх үүднээс төсөл хэрэгжүүлэгч компанийн зүгээс дараах мэдээллийг хүргэж байна.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн талбайн хашаанаас 500 метрийн зайд байрладаг БНЭУ-ын компанийн кемпийн гадна орших зөөврийн оффис (portable cabin), агуулахад 2024 оны 01 сарын 02-ны 23:00 цаг орчимд гал гарсан бөгөөд Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах анги дагуу газар дээр нь шуурхай ажиллаж, галыг бүрэн унтраасан.
Гал гарсан хэсэг нь Газрын тос боловсруулах үйлдвэрийн талбайгаас хол байрлах бөгөөд үйлвэрийн барилга байгууламжууд галд огт өртөөгүй болно.
Уг галын улмаас хүний амь нас эрсдээгүй, гэмтэж бэртээгүй бөгөөд галын шалтгаан нөхцөлийг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.
Үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил өвлийн горимд шилжиж, барилга угсралтын ажил түр зогсолтын байдалтай байгаа бөгөөд ирэх барилгын улирлын бэлтгэл ажил хэвийн үргэлжилж байна.
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК
| “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” тайлбар хийжээ |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57