Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба номун хан, Гэвш лхаарамба Д.Жавзандорж Дархан-Уул аймагт морилж байна.
Өчигдөр буюу энэ сарын хоёрны өдөр ирсэн бөгөөд их дээд, мэргэжлийн сургуулийн багш, оюутнууд болон төрийн албан хаагчидтай уулзаж номын авшиг хүртээж байна. Маргааш буюу дөрөвний өдрийн 13.00 цагт Залуучууд театрын их танхимд иргэдэд зориулан Цэвээний “ Насны авшиг” хүртээх юм. Уг номыг хурах шалтгаан нь хүн сайн сайхан амьдрахад хэд хэдэн шалтгаан байдаг. Түүний нэг нь нас урт байх хэрэгтэй. Тиймээс зон олонд зориулж насны авшиг номыг хурдаг гэж Хараагийн Дарь Эх ламын Гэцогдаржаалин хийдийн Хамба лам Ж.Мөнхсүх онцолж байна. Насны авшиг ном хурах нь үнэ төлбөргүй бөгөөд шинэ оны эхэнд Дархан-Уул аймгийн иргэдэд зориулж буй нас уртасгах буян номын үйл гэж тодотгож байна. Энэ өдөр Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал Тэргүүн их хамбыг хүлээн авч уулзаж буддизм ба шинжлэх ухаан, шашин номын үйл ажиллагаа, нийгмийн сэтгэл зүйн талаар ярилцлаа. Ташрамд сүм, хийдүүдээр морилон үйл ажиллагаатай нь танилцахын зэрэгцээ энэ сарын тавны өдөр Хараагийн дарь эх ламын Гэцогдаржаалин хийдэд морилон лам хуврагуудад ном айлдахаар төлөвлөжээ.
ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ
| Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж Дархан-Уул аймагт "Насны авшиг" хүртээнэ |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57