Зүүн Азийн лигийн 2025-2026 оны улирлаас эхлэн Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн аварга баг оролцохоор болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл тус лигийн гүйцэтгэх захирал Хенри Керинс, үйл ажиллагаа хариуцсан менежер Стив Хэн, маркетингийн менежер Алекс Ох нар Монголд зочилж, Үндэсний дээд лигийн үйл ажиллагаатай танилцаж, албан ёсоор уулзжээ. Уулзалтаар лигийн зохион байгуулалт, тоглогчдын бүртгэл, тоглолтын хуваарь, маркетинг, медиа төлөвлөгөө зэрэг үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцов. Энэ үеэр Зүүн Азийн лигийн гүйцэтгэх захирал Хенри Керинс ярихдаа “Монголын баг Зүүн Азийн лигт өрсөлдөхөөр болсонд маш их баяртай байна. Хамтын ажиллагаа цаашид улам гүнзгийрнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Зүүн Азийн лиг нь Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд нэг баг улиралд зургаан тоглолт хийхдээ өөрийн талбайд гурвыг нь хүлээж авна. Тэгвэл Зүүн Азийн лигийн комиссарууд “Юү Жи Арена”-г стандарт хангасан, тоглолт зохион байгуулах бүрэн боломжтой бүтээн байгуулалт гэдгийг онцолжээ. 2.5 сая ам.долларын шагналын сантай энэхүү лигийг дэлхийн 18 оронд шууд дамжуулж, найман сая хүн үздэг байна.
| Сагсан бөмбөгийн Зүүн Азийн лигийн удирдлагууд Монголд иржээ |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57