Өмнөд Солонгосын “Yonhap” мэдээллийн агентлаг ерөнхийлөгч Юн Сук Ёлыг баривчлах тушаалыг гүйцэтгэхээр хамтарсан мөрдөн байцаах баг ажиллаж байна гэж мэдээлэв. Мөрдөн байцаагчид өнөөдөр /2025.01.03/ өглөө Сөүл хотын ойролцоох оффисоосоо гарч, ерөнхийлөгчийн ордны байр руу хөдөлжээ.
Өмнөд Солонгосын шүүх Юныг бослого зохион байгуулсан хэргээр энэ долоо хоногийн эхээр яллах тогтоол гаргасан юм. Энэ нь арванхоёрдугаар сарын эхээр Юн гэнэтийн дайны онц байдал зарласнаас хойш нэг сарын дараах үйл явдал болж байна. Шүүхийн тушаалын хугацаа Даваа гаригт дуусна.
Юныг дэмжигчид Сөүл дэх ерөнхийлөгчийн ордны гадаа өдөр бүр жагсч, тушаалыг биелүүлэхийг хориглож байна. Тэд мөрдөн байцаагчидтай зөрчилдөж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.
ЭХ СУРВАЛЖ: NHK
| Юн Сук Ёлыг баривчлах ажиллагаа эхлэв |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33