“Лос-Анжелес Лейкерс” багийн довтлогч ЛеБрон Жэймс лхагва гарагт “Кливленд Кавальерс” багтай хийсэн тоглолтод оролцсоноор NBA-ийн түүхэнд өсвөр насандаа болон 40 нас хүрсэн хойноо талбайд гарсан анхны тоглогч боллоо.
“Даваа гарагт төрсөн өдрөө тэмдэглэсэн ЛеБрон Жеймс уг тоглолтод 23 оноо авснаар NBA-ийн түүхэнд өсвөр нас ба 40 насандаа тоглолтод оролцсон анхны тоглогч боллоо” гэж Үндэсний сагсан бөмбөгийн холбоо /NBA/ мэдэгджээ. Түүнчлэн энэхүү түүхэн тоглолт нь Л.Жеймсийг 2003 онд драфтын эхний сонголтоор авч байсан “Кливленд Кавальерс” багтай таарсан нь санамсаргүй тохиолдол юм. Тэрбээр тус багийн бүрэлдэхүүнд нийт 12 улирлыг үдсэн юм.
2003 онд 18 настай байхдаа NBA-д анхны тоглолтоо хийж байсан Л.Жеймс 12 дугаар сарын 30-нд 40 нас хүрсэн юм. Хэдийгээр лхагва гарагт болсон тоглолтод хожигдсон ч гэлээ домогт довтлогч 122:110 онооны харьцаатай өндөрлөсөн уг тоглолтод 23 оноо авснаар 22 улирлын турш гайхалтай ур чадвараа харуулсаар байна.
Л.Жеймс бол NBA-ийн дөрвөн удаагийн аварга бөгөөд хамгийн сүүлд 2020 онд “Лейкерс”-ийн бүрэлдэхүүнд аваргын цомыг өргөж, хамгийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарч байсан юм. Мөн 2023 онд NBA-ийн бүх цаг үеийн онооны лидер болсон билээ. Тэрбээр энэ улиралд 28 тоглолтод оролцохдоо 23.5 оноо авч, 7.9 удаа самбараас бөмбөг авч, 9 удаа оновчтой дамжуулалт хийсэн дундаж үзүүлэлттэй байна.
| ЛеБрон Жэймс НБА-ийн түүхэнд өсвөр насандаа болон 40 нас хүрсэн хойноо талбайд гарсан анхны тоглогч боллоо |
Үхрийн үнэ ₮300 мянгаар өсжээ
2026-03-12 12:36:36
Албан тушаалаа ашиглаж ойн дүгнэлтгүйгээр 23 га-гаас мод бэлтгэжээ
2026-03-12 12:28:17
2026-03-12 10:53:28
Үхрийн үнэ ₮300 мянгаар өсжээ
2026-03-12 12:36:36
Албан тушаалаа ашиглаж ойн дүгнэлтгүйгээр 23 га-гаас мод бэлтгэжээ
2026-03-12 12:28:17
2026-03-12 10:59:00
2026-03-12 10:53:28
Улиастайн эргэлтээс Дархан салдаг хүртэлх 32 км хурдны замын кемпийн барилга дуусч байна
2026-03-12 10:08:48
2026-03-12 09:50:15
2026-03-12 09:40:32
Сэлэнгэд IV ангийн 14 хүүхэд айлын цонхыг хагалан дамжин орж эд зүйлсийг авчээ
2026-03-12 09:29:39
2026-03-12 09:16:45
2026-03-12 09:04:47
Өнөөдөр цас орж, цасан болон шороон шуургатай байгаа газрууд
2026-03-11 17:57:23
Замын-Үүд-Эрээн боомтын хоёр дахь төмөр замын гарцыг хамтран барих тухай хэлэлцээрийн төслийг дэмжлээ
2026-03-11 17:49:46
Манай улс энэ онд спортын олон улс, тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна
2026-03-11 17:47:23
Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журмыг баталлаа
2026-03-11 17:45:46
Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана
2026-03-11 17:42:43
ХУД ТҮЦ ажиллуулах байршилд санал авч эхэлжээ
2026-03-11 15:58:07
Манай улсаас хандивласан сарлагийн хөлдөөсөн эсээс Бутанчууд хоёр тугалтай болжээ
2026-03-11 15:43:36
Хүргэлтийн аккаунтаа гадаад жолооч нарт зээлдүүлсэн Солонгос иргэдэд хариуцлага тооцно
2026-03-11 11:07:04
2026-03-11 10:39:32
Түр хамгаалах байрыг ар гэрийнх нь зөвшөөрлөөр "Шинэ саран" гэж нэрлэсэн
2026-03-11 10:29:23
Батлан хамгаалах яам ёс зүй, хариуцлагаараа төрийн 78 байгууллагаас түрүүлжээ
2026-03-11 10:20:20
Тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй 50 иргэнд хариуцлага тооцлоо
2026-03-11 10:03:24
2026-03-11 09:47:53
2026-03-11 09:42:19
2026-03-11 09:37:25
Өнөөдөр бүжиг наадам хийх, урлан бүтээхэд сайн
2026-03-11 08:10:21