БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг онц байдал тогтоосонтой нь холбогдуулан саатуулах тухай хууль сахиулагчдын хүсэлтийг Сөүлийн шүүх өнөө өглөө хүлээн авчээ. Ингэснээр бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй байгаа Ерөнхийлөгчийг баривчлах зөвшөөрлийг өгсөн тус улсын түүхэн дэх анхны тохиолдол болж байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр, Сөүлийн баруун дүүргийн шүүх Юн Сог Ёлийг 12 дугаар сарын 3-ны өдөр онц байдал зарлах явдлыг зохион байгуулсан, бослого гаргасан, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үндэслэлээр баривчлах зөвшөөрөл өгсөн байна.
Богино хугацаанд үргэлжилсэн онц байдалтай холбогдуулан байцаалт авахаар Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн гурван зарлан дуудах хуудсыг Юн Сог Ёль үл тоомсорлосны дараа Өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг мөрдөн шалгах газар /CIO/ түүнийг саатуулах зөвшөөрөл хүсжээ. Шүүх Юн Сог Ёлийг мэдүүлэг авч, баривчлахад CIO-д 48 цагийн хугацаа өгсөн байна.
Гэсэн хэдий ч Ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын алба цэргийн аюулгүй байдлын үүднээс мөрдөн байцаагчдыг шүүхээс зөвшөөрөгдсөн нэгжлэгийг хийхийн тулд Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Юн Сог Ёлийн ордон руу нэвтрэхийг хориглосон тул CIO шүүхийн шийдвэрийг биелүүлэх эсэх нь тодорхойгүй хэвээр байна.
Хэдийгээр Юн Сог Ёль Ерөнхийлөгчийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээхгүй байх дархан эрхтэй боловч бослого гаргасан, эх орноосоо урвасан гэх хэрэгт төрийн тэргүүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг зөвшөөрдөг. Юн Сог Ёлийн өмгөөлөгч нар CIO-д бослогыг мөрдөн шалгах хууль ёсны эрх мэдэл байхгүй гэж үзэж байгаа бөгөөд зарчмын хувьд өмнөх засгийн газрын үед өөрчилсөн одоогийн тогтолцооны дагуу цагдаа нар мөрдөн байцаах эрхтэй байна.
Тагнуулын ерөнхий газрын дарга О Дун Вун хэлэхдээ, эрэн сурвалжлах шийдвэрээс ялгаатай нь шүүхээс олгосон саатуулах, баривчлах зөвшөөрөлд ерөнхийлөгч хүртэл хуулийн дагуу саад учруулж болохгүй гэв.
12 дугаар сарын 14-нд сөрөг хүчний хяналтад байдаг Үндэсний ассемблей Юн Сог Ёльд импичмент зарлахыг олонхын саналаар дэмжсэний дараа түүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн юм. Үндсэн хуулийн цэц Юн Сог Ёлийг албан тушаалаас нь огцруулах эсвэл эргүүлэн томилох эсэхийг хэлэлцэж эхлээд байна. Холбогдох шийдвэрийг 12 дугаар сарын 14-нөөс эхлэн 180 хоногийн дотор гаргах ёстой.
| БНСУ-ын Ерөнхийлөгчийг баривчлах зөвшөөрөл өгчээ |
Үхрийн үнэ ₮300 мянгаар өсжээ
2026-03-12 12:36:36
Албан тушаалаа ашиглаж ойн дүгнэлтгүйгээр 23 га-гаас мод бэлтгэжээ
2026-03-12 12:28:17
2026-03-12 10:53:28
Үхрийн үнэ ₮300 мянгаар өсжээ
2026-03-12 12:36:36
Албан тушаалаа ашиглаж ойн дүгнэлтгүйгээр 23 га-гаас мод бэлтгэжээ
2026-03-12 12:28:17
2026-03-12 10:59:00
2026-03-12 10:53:28
Улиастайн эргэлтээс Дархан салдаг хүртэлх 32 км хурдны замын кемпийн барилга дуусч байна
2026-03-12 10:08:48
2026-03-12 09:50:15
2026-03-12 09:40:32
Сэлэнгэд IV ангийн 14 хүүхэд айлын цонхыг хагалан дамжин орж эд зүйлсийг авчээ
2026-03-12 09:29:39
2026-03-12 09:16:45
2026-03-12 09:04:47
Өнөөдөр цас орж, цасан болон шороон шуургатай байгаа газрууд
2026-03-11 17:57:23
Замын-Үүд-Эрээн боомтын хоёр дахь төмөр замын гарцыг хамтран барих тухай хэлэлцээрийн төслийг дэмжлээ
2026-03-11 17:49:46
Манай улс энэ онд спортын олон улс, тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна
2026-03-11 17:47:23
Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журмыг баталлаа
2026-03-11 17:45:46
Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана
2026-03-11 17:42:43
ХУД ТҮЦ ажиллуулах байршилд санал авч эхэлжээ
2026-03-11 15:58:07
Манай улсаас хандивласан сарлагийн хөлдөөсөн эсээс Бутанчууд хоёр тугалтай болжээ
2026-03-11 15:43:36
Хүргэлтийн аккаунтаа гадаад жолооч нарт зээлдүүлсэн Солонгос иргэдэд хариуцлага тооцно
2026-03-11 11:07:04
2026-03-11 10:39:32
Түр хамгаалах байрыг ар гэрийнх нь зөвшөөрлөөр "Шинэ саран" гэж нэрлэсэн
2026-03-11 10:29:23
Батлан хамгаалах яам ёс зүй, хариуцлагаараа төрийн 78 байгууллагаас түрүүлжээ
2026-03-11 10:20:20
Тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй 50 иргэнд хариуцлага тооцлоо
2026-03-11 10:03:24
2026-03-11 09:47:53
2026-03-11 09:42:19
2026-03-11 09:37:25
Өнөөдөр бүжиг наадам хийх, урлан бүтээхэд сайн
2026-03-11 08:10:21