Замын хөдөлгөөн удирдлагын төв/ЗХУТ/-өөс өнөөдөр /2024.12.30/ автомашины замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хамгийн их ачаалал авч буй зарим уулзварт 2025 оны нэгдүгээр сарын 6-наас эхлэн өөрчлөлт оруулан зохицуулах болсныг мэдэгдлээ.
Монгол Улсад 1.2 сая орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 804 мянга нь Улаанбаатар хотод бүртгэлтэй. Улаанбаатар хотод өдөр бүр 480-500 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Өглөөний 07.00-09.00 цагийн хооронд, 19.00-21.00 цагийн хооронд Их тойруу доторх төрийн албан байгуулагаас үйлчилгээ авахтай холбоотойгоор тээврийн хэрэгслийн тоо энэ хэмжээнд хүрч байна.
Үүнтэй холбоотойгоор Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо, Механик технологийн их сургууль /МТИС/-ийн хойд талын уузвар, “Алтай” хотхоны уулзвар дээр ирээд хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн үзэгдэл яваад байна.
Үүнтэй холбоотойгоор “Алтай” хотхоны улузвараар дамжиж, өглөө оройд Хан- Уул дүүргийг чиглэсэн хөдөлгөөн нэмэгддэг. Гол ачаалал авдаг уулзвар, бусад гудамж гарц, өргөн чөлөөний замуудтай хамааралтай. Энгельсийн гүүрээр дамжаад Нарны зам, Сөүлийн гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Залуучуудын гудамж, Их тойрууд нөлөөлдөг уулзвар.
МТИС-ийн хойд уулзвараар хойноосоо урагш нэг цагийн хугацаанд 2351 тээврийн хэрэсгэл 1 цаг тутамд нэвтэрч байна.Үүнээс 194 нь зөвхөн баруун гар тийш эргэх, 543 нь зүүн гар тийш эргэх бол 829 нь чигээрээ явах, 785 тээврийн хэрэгсэл буцаж эргэх үйлдэл үзүүлж байна. Энэ уулзвар дээр зүүн болоод буцаж эргэх үйлдэл хийж байгаа 1323 хэрэгсэл байна. Энэ нь тухайн цагт явж байгаа тээврийн хэрэгслийн 53 хувийг эзэлж байна. Энэ уулзвар дээр гэрэл дохион зохицуулалт хийж байна.
Өөрөөр хэлбэл, тухайн уулзварын урд талаас баруун талаас, зүүн талаас ирж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 35 секундээр зохицуулж байгаа. Хойноос ирж байгаа массыг авахын тулд 110 секундээр гэрэл дохионы горимд өөрчлөлт хийж, зохицуулж байна.
ЗХУТ -өөс энэ зохицуулалт хийсэн цаг хугацаа, тухайн Энгельсийн гүүрийг давж ирж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх хэмжээний цаг хугацаа болж чадахгүй байна. Гэрэл дохионы зохицуулалтаасаа давсан зохицуулалтыг шаардаж байна. Ийм учраас энэ уулзвар дээр зохицуулалт хийх шаардлага тулгарч байна.
Саяны хойноос буцаж эргэх болон зүүн эргэх үйлдэл хийж байгаагаас шалтгаалаад замын хөдөлгөөний ачаалал Нарны гүүр урагшаа чиглэсэн хөдөлгөөн ачаалал авдаг. Үүний дараагаар Өгөөжийн уулзвар, Баруун дөрвөн замын уулзварт нөлөөлснөөр Сөүлийн гудамж, Энхтайвны өргөн чөлөө, Бөмбөгөрийн уулзвар, Гэсэр сүмийн уулзвар хүрээд Залуучуудын гудамж, Их тойруу, Бага тойруугийн хөдөлгөөнд сөргөөр нөлөөлдөг.
Одоогийн байдлаар өглөөний 07.00 цагаас 21.00 цаг хүртэл 14 цагийн хугацаа байдаг. Энэ хугацаанд уулзварын хойд талаас 8 цаг гэрлэн дохио асдаг, бусад талаас 2, цагаар асдаг. Ингэж асаж байхад уулзварын эрэлтийн харьцаа нь гэрлэн дохионыхоо асалтын хугацаатай нийцэж чаддаггүй. Ийм учраас энэ уулзвар дээр заавал хөдөлгөөн зохицуулалт хийх шаардагатай байдаг.
Цагаан хаалганы уулзварын хойд талаас буцаж эргэх хөдөлгөөнийг хязгаарлана. МТИС -ийн уулзварын хойд талаас буцаж эргэх болон зүүн эргэх хөдөлгөнийг хязгаарлана. Ингэснээр Нарны гүүрээр хойшоо хотын төв рүү зорчих иргэд яаж зорчихыг харуулна.
“Алтай” хотхоноос гарч ирсэн тээврийн хэрэгсэл зүүүн гар тийш эргээд “Туушин”-гийн уулзвараар дамжаад хойшоо ДЭМА эмнэлгийн зүүн урд уулзварт очно. ДЭМА эмнэлгийн уулзвараас баруун гар тийш эргээд Бөөрөлт баян уулзварт очно.
Бөөрөлт баяны уулзвараар хойшоо одоо байгаа Ютерн руу сөрөг хөдөлгөөнд оруулсан байгаа. Ютерн рүүгээ хойшоо зүүн гар тийшээ эргэнэ. Ютерн рүүгээ хойшоо эргээд тойроод Нарны хорооллын гарцаар чигээрээ явна. Нарны хорооллоор гарч байгаа иргэд зөвхөн зүүн гар тийш эргэж Нарны гүүрний зүүн урд хэсэг рүү очоод Ютернийн төгсгөл дээр буцаж эргээд хотын төв рүү зорчих маршрутаар хийгдэнэ. Холбогдох бэлтгэлийг хангаад явж байна гэлээ.
ЗХУТ: МТИС-ийн уулзварын хойд талаас буцаж эргэх хөдөлгөөнийг хязгаарлана |
2025-04-25 16:02:15
2025-04-25 15:36:11
2025-04-25 13:35:37
2025-04-25 16:02:15
2025-04-25 15:36:11
2025-04-25 15:25:42
2025-04-25 15:17:47
2025-04-25 13:35:37
2025-04-25 12:20:50
2025-04-25 12:13:29
2025-04-25 12:13:14
2025-04-25 12:08:43
2025-04-25 11:50:55
2025-04-25 11:40:56
2025-04-25 11:32:47
2025-04-25 11:30:56
2025-04-25 11:26:55
2025-04-25 11:24:39
2025-04-25 11:15:59
2025-04-25 10:59:05
2025-04-25 10:38:19
2025-04-25 10:25:04
2025-04-25 10:05:58
2025-04-25 09:59:44
2025-04-25 09:54:00
2025-04-25 09:50:51
2025-04-25 09:43:30
2025-04-25 09:25:33
2025-04-25 09:21:33
2025-04-25 09:09:18
2025-04-24 17:25:25
2025-04-24 17:17:46
2025-04-24 16:21:30
2025-04-24 15:21:49
2025-04-24 14:54:19
2025-04-24 14:48:58
2025-04-24 14:40:53
2025-04-24 14:28:48
2025-04-24 14:23:00
2025-04-24 14:05:00
2025-04-24 13:57:00
2025-04-24 13:50:00
2025-04-24 13:26:00
2025-04-24 13:05:46
2025-04-24 13:00:09
2025-04-24 12:48:31
2025-04-24 12:38:00
2025-04-24 12:33:23
2025-04-24 12:04:00
2025-04-24 11:53:00
2025-04-24 11:52:51
2025-04-24 10:39:13
2025-04-24 10:37:03
2025-04-24 10:30:40
2025-04-24 10:24:13
2025-04-24 10:20:09
2025-04-24 10:06:53
2025-04-24 09:25:56
2025-04-24 09:21:43
2025-04-24 09:16:52
2025-04-24 09:12:56
2025-04-24 09:12:46
2025-04-24 09:12:32