Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр (2024.12.30) хуралдаж, салбарын хууль, тогтоомжийн хэрэгжилт, үр дүнгийн үнэлгээний тайланг сонслоо. Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэгийн ахлан ажиллаж буй тус Ажлын хэсгийн дэргэд байгуулагдсан Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Диспетчерийн үндэсний төв ТӨХХК, гурав, дөрөвдүгээр Дулааны цахилгаан станцууд, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Улаанбаатар дулааны сүлжээ зэрэг байгууллага, Төрийн өмчит хувьцаат компаниудын төлөөлөл, инженер мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй Гүйцэтгэх баг уг үнэлгээг хийжээ.
Үнэлгээний тайланг тус Гүйцэтгэх багийн ахлагч Х.Эрдэнэчулуун танилцууллаа. Манай улс 2001 онд Эрчим хүчний тухай хуулийг баталснаас хойш нийт 15 удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр 174 заалтад өөрчлөлт оруулсан байна. Үүнээс 56 заалтыг шинээр нэмж, есөн заалтыг хүчингүй болгожээ. Сүүлийн 23 жилийн хугацаанд төрийн байгууллагын бүрэн эрх, тусгай зөвшөөрөл, үнэ тариф, хангагч хэрэглэгч хоорондын харилцааг зохицуулах заалтуудад голчлон өөрчлөлт орсон байна. Монгол Улсын урт болон богино хугацааны хөгжлийн бодлогод эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээр хангах, хүлэмжийн хийг бууруулж, нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэхээр төлөвлөж, шинэ эх үүсвэр, өргөтгөлийн үр дүнд хүчин чадлыг 2660МВт-д хүргэх, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, салбарын эдийн засгийн бие даасан байдлыг хангахыг зорьж буй. Гэвч өнөөдөр сүлжээнд залгагдсан хүчин чадал 246МВт байгааг тэрбээр танилцуулж, эрчим хүчний шинэчлэлийн хүрээнд бүсчилсэн хэлбэрээр шинэ эх үүсвэрүүдийг бий болгох шаардлагатайг онцолсон юм.
Улсын Их Хурлаас баталсан хууль, бодлогын хэрэгжилтийг сайжруулах, хяналтыг чангатгах, үр дүн шаардах, хариуцлага тооцох тогтолцоог бүрдүүлэх залшгүй шаардлага байгаа юм. Эрчим хүчний салбарын хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах, хэрэгжүүлэх, эрчим хүчний найдвартай, тогтвортой хангамжийг бий болгоход онцгой чухал нөлөөтэй гол арга хэмжээ, арга хэрэгслүүдийг хуульд тусгах, хэрэгжүүлэх хугацаа, эзэн биеийг тодорхой зааж, зайлшгүй хэрэгжих хуулийн хөшүүргийг бий болгох хэрэгцээ үүссэн хэмээн үнэлгээний тайланд дүгнэжээ.
Цахилгаан, дулааны үнэ тариф бодит өртгөөсөө багаар тогтоогдож ирсэн нь салбарын үйлдвэрлэгчдийг алдагдалд оруулаад байгаа юм. Сүүлийн таван жилийн дүнгээр 806 тэрбум төгрөгийн, 2024 онд 355 тэрбум төгрөгийн өр төлбөр үүсчээ. Мөн эрчим хүчний системийн тоног төхөөрөмжийн насжилт өндөр буюу үндсэн тоноглолын ихэнхийг 30-аас дээш жил ашигласан тоног төхөөрөмжүүд эзлэх болсон байна. Цаашид цахилгаан, дулааны үнийг индексжүүлж, инфляцтай уялдуулан зохицуулж байх шаардлагатайг Эрчим хүчний тухай хуулийн үр дүнгийн үнэлгээний тайланд дурджээ.
Түүнчлэн Ажлын хэсгийн хуралдаанаар тус Гүйцэтгэх багийн хийсэн гадаад улсуудын эрчим хүчний хууль, тогтоомжуудын тандан судалгааны дүгнэлтийг сонслоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
| Эрчим хүчний салбарын хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийг сайжруулах шаардлагатай хэмээн дүгнэжээ |
Үхрийн үнэ ₮300 мянгаар өсжээ
2026-03-12 12:36:36
Албан тушаалаа ашиглаж ойн дүгнэлтгүйгээр 23 га-гаас мод бэлтгэжээ
2026-03-12 12:28:17
2026-03-12 10:53:28
Үхрийн үнэ ₮300 мянгаар өсжээ
2026-03-12 12:36:36
Албан тушаалаа ашиглаж ойн дүгнэлтгүйгээр 23 га-гаас мод бэлтгэжээ
2026-03-12 12:28:17
2026-03-12 10:59:00
2026-03-12 10:53:28
Улиастайн эргэлтээс Дархан салдаг хүртэлх 32 км хурдны замын кемпийн барилга дуусч байна
2026-03-12 10:08:48
2026-03-12 09:50:15
2026-03-12 09:40:32
Сэлэнгэд IV ангийн 14 хүүхэд айлын цонхыг хагалан дамжин орж эд зүйлсийг авчээ
2026-03-12 09:29:39
2026-03-12 09:16:45
2026-03-12 09:04:47
Өнөөдөр цас орж, цасан болон шороон шуургатай байгаа газрууд
2026-03-11 17:57:23
Замын-Үүд-Эрээн боомтын хоёр дахь төмөр замын гарцыг хамтран барих тухай хэлэлцээрийн төслийг дэмжлээ
2026-03-11 17:49:46
Манай улс энэ онд спортын олон улс, тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна
2026-03-11 17:47:23
Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журмыг баталлаа
2026-03-11 17:45:46
Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана
2026-03-11 17:42:43
ХУД ТҮЦ ажиллуулах байршилд санал авч эхэлжээ
2026-03-11 15:58:07
Манай улсаас хандивласан сарлагийн хөлдөөсөн эсээс Бутанчууд хоёр тугалтай болжээ
2026-03-11 15:43:36
Хүргэлтийн аккаунтаа гадаад жолооч нарт зээлдүүлсэн Солонгос иргэдэд хариуцлага тооцно
2026-03-11 11:07:04
2026-03-11 10:39:32
Түр хамгаалах байрыг ар гэрийнх нь зөвшөөрлөөр "Шинэ саран" гэж нэрлэсэн
2026-03-11 10:29:23
Батлан хамгаалах яам ёс зүй, хариуцлагаараа төрийн 78 байгууллагаас түрүүлжээ
2026-03-11 10:20:20
Тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй 50 иргэнд хариуцлага тооцлоо
2026-03-11 10:03:24
2026-03-11 09:47:53
2026-03-11 09:42:19
2026-03-11 09:37:25
Өнөөдөр бүжиг наадам хийх, урлан бүтээхэд сайн
2026-03-11 08:10:21