АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын албаныхан 179 хүний амийг авч одсон Чежү Эйр компанийн онгоцны ослын шалтгааныг тогтооход туслахаар төлөвлөж байна гэж АНУ-ын албаны хүн өнөөдөр мэдэгджээ. Тодруулбал, Сөүлээс баруун өмнө зүгт 290 км-ийн зайд орших Муан тойргийн Муан олон улсын нисэх онгоцны буудалд "Жэжү Эйр" компанийн 7С2216 дугаартай нислэг ням гарагийн үүрээр буух үеэрээ хөөрөх зурвасаас гарч, хашаа мөргөсөн осол болсон байдаг. Боинг 737-800 онгоцны ослоор 179 хүн амь үрэгдэж, хоёрыг нь аварсан юм.
АНУ-ын Холбооны Нисэхийн Захиргаа (FAA) Ёнхап агентлагт илгээсэн цахим мэдэгдэлдээ "Өмнөд Солонгосын эрх баригчдад мөрдөн байцаалт явуулахад дэмжлэг үзүүлэхээр Үндэсний Тээврийн Аюулгүй байдлын Зөвлөл (NTSB)-тай баг бүрдүүлсэн байна" гэжээ.
Энэхүү осол нь 1997 онд "Korean Air" компанийн онгоц Гуам аралд осолдож, 225 хүний амь насыг авч одсоноос хойш тус улсын хамгийн олон хүний амь насыг хохироосон агаарын тээврийн осол болсон юм.
Эх сурвалж: "Yonhap News"
| АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын албаныхан Чежү Эйр компанийн онгоцны ослын шалтгааныг тогтооход туслалцаа үзүүлнэ |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57