Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан “Ерөнхийлөгчийн нэрэмжит цом”-ын төлөөх шилдэг 128 бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Эм Си Эс" групп, "Богд Банк", "Хос Хаш Оюу" ХХК-нийн бөх, улсын начин Энхтүвшиний Батмагнай түрүүлж, “Ерөнхийлөгчийн нэрэмжит цом”-ыг анх удаагаа гардсан бол Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, "Сүлд" спорт хороо, ШШЕГ 439-р анги, “Бес Богда” дэвжээний бөх, улсын заан Бердимуратын Серик үзүүрлэв.

7 хүн, хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад
Дөрөвт Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, "Нутгийн Буян" групп, Барилга инженерийн цэргийн удирдах газар, "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх, улсын арслан Ц.Бямба-Отгон, Завхан аймгийн Яруу сумын харьяат, "Хилчин" спорт хороо, "Жем Интернэйшнл" ХХК, ХЦ-0208 анги, "Даян" дэвжээний бөх, улсын заан М.Лхагвагэрэл нар шалгарлаа.
Наймд улсын заан Д.Хүдэрбулга, улсын харцага Г.Ганхуяг, улсын начин Э.Мөнхжаргал, аймгийн арслан М.Бэлгүтэй нар үлдэв.

| Э.Батмагнай начин 23 насандаа Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзэн боллоо |
2026-11-12 07:10:00
2026-11-12 07:00:00
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:19:17
2026-11-11 11:45:09
2026-11-11 11:40:23
2026-11-11 11:37:47
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00