Сонгинохайрхан дүүрэгт оршин суух 54 настай эмэгтэй хашаандаа осгож амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, “2024 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр 19 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 34 хорооны …тоотод хүн нас барсан байна” гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу шалгахад нэг иргэн осгож нас барсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд шалгалтын ажиллагааг үргэлжилж байгаа аж.
Иймд хүйтний эрч чангарсан энэ үед баяр ёслолтой холбоотойгоор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэнээс осгож нас барах тохиолдол ихсэж байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
| Хашаандаа осгож нас барсан харамсалтай хэрэг гарчээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33