Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 25-нд болж, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Уг төмөр замыг бүтээн байгуулснаар Монгол Улс, БНХАУ хоорондын худалдаа, эдийн засаг, бүс нутгийн хамтын ажиллагаа, эрдэс баялаг, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа идэвхжиж, улмаар Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтуудыг төмөр замаар холбох нөхцөл бүрдэж, боомтын нэвтрүүлэх хүчин чадал 2030 оноос 80 сая тонноор нэмэгдэх стратегийн ач холбогдолтой юм.
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар “1955 оны “Монгол, Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр” болон Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар ахлуулан ажиллаж буй.
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй төлөөлөгчид Хятадын талтай өндөр түвшний уулзалтуудыг удаа дараа хийж, “Чайна Энержи” группээс тогтвортой хууль эрх зүйн орчин, гэрээг хэрэгжүүлэх нөхцөлийг баталгаатай байлгах, урт хугацааны худалдааны гэрээ, нүүрсний ордын хүчин чадлыг нэмэгдүүлэх болон төмөр замын холболтын талаар хэд хэдэн тодорхой саналыг тавьсан.
УИХ-ын тогтоолын төсөл батлагдсанаар Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын хэлэлцээр байгуулснаар төмөр замаар экспортлох ачааны хэмжээг жилд 30 сая.тн түүнээс дээш, Тавантолгойн ордын нүүрсний экспортын хэмжээг жилд 70 сая.тн хүртэл өсгөж, нүүрс борлуулалтын орлогыг жилд 1,5 тэрбум доллараар нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.
Нийтэлсэн: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
| Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын төсөлтэй холбоотой УИХ-ын тогтоолын төслийг өргөн барина |
2025-11-10 17:32:11
Төрийн албан хаагч зорилтот иргэдийг оруулах байрыг түрээсэлж, төлбөрийг нь өөрөө авдаг байжээ
2025-11-10 16:58:30
Х.Нямбаатар: Бэлэн өгөгдөлтэй тайлан, тооцоо хийх зэрэг ажлын байруудад хиймэл оюун ухааныг ашиглана
2025-11-10 14:25:32
2025-11-10 17:32:11
Хамба лам цаг бусын үхлээс аварч, бие махбодийн чадамж сэргээх "Насны авшиг" хайрлана
2025-11-10 17:23:21
Төрийн албан хаагч зорилтот иргэдийг оруулах байрыг түрээсэлж, төлбөрийг нь өөрөө авдаг байжээ
2025-11-10 16:58:30
“Болор цом” наадам энэ сарын 26-нд болно
2025-11-10 16:48:16
Батлан хамгаалахын салбар ₮1,1 их наядаар зэвсэглэл, техникийн шинэчлэл хийнэ
2025-11-10 16:40:02
2025-11-10 15:45:32
Энэ сарын дунд үеэс хүйтэрч өдөртөө -15 хэм хүрнэ
2025-11-10 14:39:56
Х.Нямбаатар: Бэлэн өгөгдөлтэй тайлан, тооцоо хийх зэрэг ажлын байруудад хиймэл оюун ухааныг ашиглана
2025-11-10 14:25:32
Баялгийн хулгайтай тэмцэх ажлын хүрээнд долларыг 2-3 саяар нь хилээр гаргадаг этгээдүүдийг саатууллаа
2025-11-10 13:51:41
Гурваас дээш хүүхэдтэй гэр бүлийн нэгийг нь ХАОАТ-аас чөлөөлдөг болно
2025-11-10 13:28:26
2025-11-10 13:17:07
ХЗХ гишүүнээсээ нэхэмжилсэн зээлийн хүүг хэрэгсэхгүй болгожээ
2025-11-10 13:11:25
Автобусууд мөргөлдөж, цонхны цанг арилгаж байсан туслах жолооч амиа алджээ
2025-11-10 12:57:25
Монгол улсад нойр судлалыг хөгжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2025-11-10 11:25:06
Сургуулийн орчин тамхи зарах зөвшөөрөл өгсөн дарга нарт ял оноолоо
2025-11-10 11:17:16
2025-11-10 11:08:17
2025-11-10 10:46:20
Дүрэмт хувцас хийхээр зээл авсан "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын охин компани өрөө төлжээ
2025-11-10 10:22:25
2025-11-10 09:49:19
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр өнөөдөр мэдээлэл хийнэ
2025-11-10 09:21:26
Улаанбаатарт 3 хэм хүйтэн байна
2025-11-10 08:07:59
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2025-11-10 08:06:31