Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх өндөр чансаатай 128 бөхийн барилдаан энэ сарын 29-ны ням гарагт 13:00 цагаас Бөхийн өргөөнд болно. Барилдах бөхчүүдийг энэ сарын 27, 28-нд бүртгэх юм байна.
Тус барилдаанд бөхчүүдийг цол, амжилтын эрэмбээр нь шигшиж барилдуулах юм. 2024 оны хамгийн отгон заалны барилдаан гэдгээрээ онцлогтой. 2011 оноос эхлэлтэй уг барилдаан 13 дахь удаагаа болох бөгөөд 2024 онд “Ерөнхийлөгчийн цом”-ыг хэн гэдэг бөх өргөх нь олны анхааралд байна.
Өнгөрсөн жил улсын начин Д.Амарсайхан учраа бөхчүүдээ дараалан өвдөг шороодуулсаар түрүүлж байв. Тэр нэгийн даваанд аймгийн заан Б.Тожилыг, хоёр дээр аймгийн арслан Н.Дашдавааг, гурвын даваанд улсын харцага Б.Цэдэнсодномыг, дөрвийн даваанд улсын аварга О.Хангайг, шөвгийн наймд заан М.Лхагвагэрэлийг, дөрөвт заан Б.Пүрэвсайханыг, улмаар заан Б.Бат-Өлзийгөөр долоо давж, үзэгчдийг шуугиулан “Ерөнхийлөгчийн цом”-ыг өргөсөн билээ.
Энэхүү барилдаанд улсын аварга С.Мөнхбат, заан Б.Пүрэвсайхан, Б.Бат-Өлзий нар тус бүр хоёр түрүүлсэн байдаг юм. “Ерөнхийлөгчийн цом”-ын барилдаанд түрүүлсэн бөхчүүдийг танилцуулъя.
2011 онд улсын аварга С.Мөнхбат
2012 онд улсын заан М.Өсөхбаяр
2013 онд улсын заан Б.Пүрэвсайхан
2014 онд улсын аварга С.Мөнхбат
2015 онд улсын заан Б.Пүрэвсайхан
2016 онд улсын арслан Р.Пүрэвдагва
2017 онд улсын харцага Т.Баасанхүү
2018 онд улсын аварга О.Хангай
2019 онд улсын заан Б.Бат-Өлзий
2021 онд улсын заан Б.Бат-Өлзий
2022 онд улсын арслан Б.Орхонбаяр
2023 онд улсын начин Д.Амарсайхан
Жич: “Ерөнхийлөгчийн цом”-ын барилдааны тасалбар өчигдөр худалдаанд гарсан ч дууссан болохыг зарлажээ.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| 2024 оны заалны барилдаан “Ерөнхийлөгчийн цом”-оор отголно |
Улиастайн эргэлтээс Дархан салдаг хүртэлх 32 км хурдны замын кемпийн барилга дуусч байна
2026-03-12 10:08:48
2026-03-12 09:50:15
Сэлэнгэд IV ангийн 14 хүүхэд айлын цонхыг хагалан дамжин орж эд зүйлсийг авчээ
2026-03-12 09:29:39
Улиастайн эргэлтээс Дархан салдаг хүртэлх 32 км хурдны замын кемпийн барилга дуусч байна
2026-03-12 10:08:48
2026-03-12 09:50:15
2026-03-12 09:40:32
Сэлэнгэд IV ангийн 14 хүүхэд айлын цонхыг хагалан дамжин орж эд зүйлсийг авчээ
2026-03-12 09:29:39
2026-03-12 09:16:45
2026-03-12 09:04:47
Өнөөдөр цас орж, цасан болон шороон шуургатай байгаа газрууд
2026-03-11 17:57:23
Замын-Үүд-Эрээн боомтын хоёр дахь төмөр замын гарцыг хамтран барих тухай хэлэлцээрийн төслийг дэмжлээ
2026-03-11 17:49:46
Манай улс энэ онд спортын олон улс, тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна
2026-03-11 17:47:23
Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журмыг баталлаа
2026-03-11 17:45:46
Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана
2026-03-11 17:42:43
ХУД ТҮЦ ажиллуулах байршилд санал авч эхэлжээ
2026-03-11 15:58:07
Манай улсаас хандивласан сарлагийн хөлдөөсөн эсээс Бутанчууд хоёр тугалтай болжээ
2026-03-11 15:43:36
Хүргэлтийн аккаунтаа гадаад жолооч нарт зээлдүүлсэн Солонгос иргэдэд хариуцлага тооцно
2026-03-11 11:07:04
2026-03-11 10:39:32
Түр хамгаалах байрыг ар гэрийнх нь зөвшөөрлөөр "Шинэ саран" гэж нэрлэсэн
2026-03-11 10:29:23
Батлан хамгаалах яам ёс зүй, хариуцлагаараа төрийн 78 байгууллагаас түрүүлжээ
2026-03-11 10:20:20
Тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй 50 иргэнд хариуцлага тооцлоо
2026-03-11 10:03:24
2026-03-11 09:47:53
2026-03-11 09:42:19
2026-03-11 09:37:25
Өнөөдөр бүжиг наадам хийх, урлан бүтээхэд сайн
2026-03-11 08:10:21