“Сургуулийн соёл – Суралцагчийн төлөвшил” арга хэмжээний удирдамж, төлөвлөгөө боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхэллээ. Боловсролын яам, харьяа байгууллагууд болон ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн тус ажлын хэсэг нь ерөнхий боловсролын сургуулийн орчинд хүүхэд төвтэй үйл ажиллагааны менежмент, соёлыг хэвшүүлэх замаар эрүүл амьдралын дадал, хэвшлийг төлөвшүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах юм.
Арга хэмжээний удирдамж, төлөвлөгөөг боловсруулахдаа сурагчид урлаг, соёл, спортын төрлөөр хичээллэхийг дэмжих, ахлах ангийн сурагчдыг мэргэжил сонголтын сургалтад хамруулах, сайн дурын ажил хийх боломжийг бүрдүүлэх гэх мэт үйл ажиллагааг төлөвлөн тусгах хэрэгтэйг Боловсролын сайд П.Наранбаяр онцлов.
| “Сургуулийн соёл-Суралцагчийн төлөвшил” үйл ажиллагааний Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхэллээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33