Шинэ жилийн баярыг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас 5 дугаар хороо хүүхэд залуучуудын театрын гадна талбай, 12 дугаар хороо Саппоро автобусны буудлын урд талбайд шинэ жилийн сүлд модоо засаж, чимэглэл, гэрэлтүүлгийн ажлыг хийж, тохижууллаа. Дээрх хоёр байршилд “Мөнгөн шинэ жил” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж иргэдэд зориулсан соёлын үзвэр үйлчилгээ, тоглолт, хүнс, худалдаа үйлчилгээг зохион байгуулах юм. Нээлтийн арга хэмжээ арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн 16:00 цагт Хүүхэд залуучуудын театрын урд талбайд, 18:00 цагт Саппоро урд талбайд болох тул Сонгинохайрхан дүүргийн иргэд та бүхнийг “Мөнгөн шинэ жил” арга хэмжээнд өргөнөөр оролцохыг урьж байна.




СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
| Сонгинохайрхан дүүргийн “Мөнгөн шинэ жил” арга хэмжээ арванхоёрдугаар сарын 25-нд болно |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33