Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Зуун зууныг дамжин өвлөгдөж ирсэн үндэсний үнэт өв соёлын нэг болох үндэсний бөхийн барилдааныг олон улсад сурталчлах өдөрлөг Монгол Улсын түүхэнд анх удаа далайн эрэгт болж байна.
Тодруулбал, үндэсний бөхийн “Нэгдэл” клуб, “Газарчин аялал” компанитай хамтран сүүлийн жилүүдэд монголчууд төдийгүй, гаднын жуулчид ихээр очих болсон Вьетнамын үзэсгэлэнт Фукоук арлын “Wyndham grand” зочид буудлын “Ganh dau” далайн эрэгт зохион байгуулж байгаа юм. Өчигдөр болсон үзүүлэх барилдааныг далайн эрэгт амарч байсан 50 гаруй жуулчин үзэж, сонирхсон бол маргааш дахин зохион байгуулах аж.
Далайн эрэгт болж буй үзүүлэх барилдаанд улсын заан Д.Хүдэрбулга, харцага Г.Ганхуяг, Ш.Пүрэвгарьд, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, аймгийн арслан Ч.Алтангэрэл, М.Мөнхбаяр, Г.Төрмөнх, аймгийн заан С.Ган-Эрдэнэ, сумын заан Д.Төгс-Эрдэнэ нар оролцож байгаа юм.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| “Нэгдэл” клубын бөхчүүд далайн эрэгт үндэсний бөхөө сурталчилж байна |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57