Чойбалсан, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Дашбалбар суманд буриад судлалын өв соёлын төв бүхий шинэ музейг ашиглалтад хүлээн авлаа.
Музейн зураг төслийг Монгол Улсын Гавьяат барилгачин, тус сумын уугуул Н.Чойбалсангийн боловсруулж, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар “Элтрүүд” барьж босгосон юм. Мэргэжлийн архитектурын төлөвлөлтөөр буриадын 11 омгийн туг, урианы хамтаар музейн стандартад нийцүүлэн гадна талдаа дүрсэлжээ. Цаашид Монгол Улс, БНХАУ, ОХУ болон бусад улс оронд тархан суурьшсан буриад угсаатны өв соёлын томоохон төв болох зорилго өвөрлөж байгаагаа нээлтийн үеэр онцолж байсан. Дашбалбар сумын “Орон нутаг судлах музей” нь буриад угсаатны түүх, өв соёлыг агуулсан 700 гаруй үзмэртэй. Ирэх онд тохиох тус сумын 100 жилийн ойгоор нутгаасаа төрсөн зураачдын эх бүтээлүүд, буриад зоны ахуйн эдлэл хэрэглэлийг дэлгэн харуулахаар зорьж байна.
Дашбалбар сум бол БНМАУ-ын нам, төрийн зүтгэлтэн, МАХН-ын Улс төрийн Товчооны гишүүн, Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга асан Д.Майдар, Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайд асан С.Зориг, Монгол Улсын Ардын зураач, Урлагийн гавъяат зүтгэлтэн Г.Одон, Монгол Улсын Ардын жүжигчин, профессор Д.Жаргалсайхан нарын алдар гавьяатнуудын өлгий нутаг юм.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| “Буриад өв соёлын музей” үүдээ нээжээ |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57