Улиастай, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Өнөөдөр өдөртөө ихэнх нутгаар цас орж, зарим газраар зөөлөн цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваанд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна.
Завханы Баянхайрхан, Түдэвтэй, Цагаанчулуут, Отгон, Тэс сумын нутгаар 9-14 см цастай байна.
Нөмрөг, Завханмандал сумын нутгаар 7см, Баянтэс, Цэцэн-Уул, Сантмаргаз, Сонгино сумын нутгаар 6 см цастай байна. Бусад сумдаар 2-5 см-ийн цасан бүрхүүлтэй байна. Өнөөдөр өдөртөө -12-30 градус, шөнөдөө -18-34 градус хүйтэн байна гэж Завхан аймгийн Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв.
Ташрамд, ихэнх нутгаар цасан бүрхүүл тогтсон. Цас орсны улмаас халтиргаа гулгаа үүсэж, хүйтний эрч чангарч байна. Завханы томоохон зам давааны зам арчлалтыг "Завхан АЗЗА" ТӨХК, "Пирамид проект" компаниуд хариуцдаг. "Завхан АЗЗА" ТӨХК Солонготын даваа, Мэргэний давааны замын арчлалтыг хариуцаж байна. "Пирамид проект" компани Ганцын давааны арчлалтыг хийж байна.
Завхан аймгийн нийт нутгаар өнөөдөр цас орно. Тиймээс иргэд та бүхэн холын замд гарахдаа өвлийн дугуйгаа сольж, анхаарал болгоомжтой зорчихыг аймгийн Цагдаагийн газраас анхааруулж байна.
Завхан аймгийн цасан бүрхүүлийн зураглал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| Үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваанд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулав |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57