БЕЛГРАД, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /DW/. Сербийн иргэд одоогийн засгийн газрыг эсэргүүцэн ням гарагт нийслэл Белград хотод эсэргүүцлийн жагсаал хийжээ.
Дотоод хэргийн яамны мэдээлэлд дурдсанаар, жагсаалд 29 мянга орчим хүн оролцсон байна. Сербийн хойд нутгийн Нови-Сад хотод галт тэрэгний буудлын дээвэр нурж, 15 хүний аминд хүрснээс хойш орон даяар долоон долоо хоногийн турш жагсаал цуглаан үргэлжилж, Сербийн Засгийн газар шахалтад өртөх болжээ.
Хятадын компаниудын оролцоотой төслийн хүрээнд сүүлийн жилүүдэд хоёр удаа тохижуулсан төмөр замын буудлын барилгын ажлыг хайнга гүйцэтгэж, хээл хахууль авсантай холбоотой гэж жагсагчид үзэж байна. Нови-Садын эмгэнэлт явдлын хэрэгт холбогдуулан 13 орчим хүнийг баривчлаад байгаагийн нэг нь Засгийн газрын сайд юм. Гэвч тэрбээр удалгүй суллагдсан нь мөрдөн шалгах ажиллагаанд олон нийт эргэлзэхэд хүргэжээ.
Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич эсэргүүцлийн жагсаалыг үл тоомсорлож ирсэн бөгөөд бямба гарагт мэдэгдэхдээ, эсэргүүцлийн жагсаал өөрт нь огтхон ч хамаагүй гээд, эрх мэдэлд хүрэхийн тулд оюутнуудыг ашиглаж байна гэж сөрөг хүчнийхнийг буруутгаж байв. Гэвч тэрбээр ням гарагт болсон эсэргүүцлийн жагсаалыг “маш том цуглаан” гэж тодорхойлоод, жагсагчдын шаардлагыг сонсоход бэлэн байгаагаа мэдэгджээ.
Ням гаргийн жагсаалыг оюутнууд зохион байгуулсан бөгөөд тариаланчдын эвлэл, жүжигчид, сурган хүмүүжүүлэгчид зэрэг нийгмийн бүлгүүдийн төлөөлөл жагсаалд оролцсон байна. Нови-Садын галт тэрэгний буудал дээр амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, 15 минут чимээгүй зогссоноор цуглаан эхэлжээ.
Белградын “Славия” талбайд болсон жагсаал нь А.Вучичийн эрх мэдлийг эсэргүүцэн сүүлийн жилүүдэд болсон хамгийн том жагсаалуудын нэг юм. Жагсаалаас үүдэн Сербийн Засгийн газар сурагчдын өвлийн амралтыг долоон хоногийн өмнө эхлүүлжээ. Эрх баригчид олон нийтийн уур хилэнг намжаахын тулд залуучуудад янз бүрийн татаас амлаж байна.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| Сербид олон арван мянган хүн жагсаалд оролцжээ |
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ яллагдагчаар татсан байна
2026-05-07 17:56:42
2026-05-07 17:20:49
2026-05-07 12:41:06
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ яллагдагчаар татсан байна
2026-05-07 17:56:42
2026-05-07 17:25:35
2026-05-07 17:20:49
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-07 12:41:06
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 12:37:08
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 12:06:15
2026-05-07 09:52:53
2026-05-07 09:39:10
2026-05-07 08:48:05
2026-05-07 08:46:18
МУГТ Б.Ууганхүү Монголын Үндэсний Паралимын Хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдлоо
2026-05-06 21:12:17
2026-05-06 16:47:28
2026-05-06 16:36:32
2026-05-06 16:19:51
Зургаадугаар сард цаг агаар ямар байх вэ
2026-05-06 15:17:57
2026-05-06 15:00:28
2026-05-06 14:41:41
E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангаас сэрэмжлээрэй
2026-05-06 14:20:03
Байшин нь шатсан иргэн: Би ₮580 мянгаар мах авч, хөргөгчиндөө хийсэн байсан
2026-05-06 12:47:15
Харвааны морьдыг нядалсан хэргийг үнэлгээ эргэлзээтэй, эд мөрийн баримт дутуу шалтгаанаар буцаалаа
2026-05-06 12:36:06
2026-05-06 10:31:25
2026-05-06 10:12:16
2026-05-06 09:57:03
2026-05-06 09:40:36
2026-05-06 09:37:26
2026-05-06 09:29:41
2026-05-06 07:10:00
2026-05-06 07:00:00