УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар энэ сарын 20-нд Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн Хууль зүй, шүүхийн хороотой хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа танилцуулав. Урт хугацаандаа, үр дүнтэй хэрэгжүүлэх энэ хамтын ажиллагааг хэрэгжүүлэхэд Элчин сайдын хувиар дэмжлэг үзүүлэхийг хүссэн.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс нь соёл, уламжлал, үнэт зүйлс болон тогтолцооны хувьд адил төстэйг тэрбээр тэмдэглэв. Хоёр орны суурь нөхцөл төстэй, үүн дээр Бүгд Найрамдах Солонгос Улсын ардчилсан тогтолцоогоо бэхжүүлсэн арвин туршлагатай учраас Монгол Улсад суралцах зүйл их бий гээд “Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, бизнесийн орчныг өнөөдрийн түвшинд хүргэсэн Та бүхний туршлагыг бид судалж, нэвтрүүлэх чиглэлээр хоёр орны парламентын Байнгын хороодын түвшинд хамтран ажиллах хүсэлтэй байна” гэлээ. Түүнчлэн Бүгд Найрамдах Солонгос Улс шүүх тогтолцоогоо өнөөгийн түвшинд бэхжүүлсэн арга, туршлагаас суралцаж, нэвтрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Ноён Чой Жин Вон хүлээн авч уулзаж буйд нь Хууль зүйн байнгын хорооны даргад талархал илэрхийлээд, хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх саналыг холбогдох түвшинд уламжлан, хамтран ажиллахаа илэрхийлэв. Талууд хоёр улсын харилцаа, түүний дотор хууль тогтоох байгууллагууд, Байнгын хороодын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
| Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзав |
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ яллагдагчаар татсан байна
2026-05-07 17:56:42
2026-05-07 17:20:49
2026-05-07 12:41:06
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ яллагдагчаар татсан байна
2026-05-07 17:56:42
2026-05-07 17:25:35
2026-05-07 17:20:49
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-07 12:41:06
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 12:37:08
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 12:06:15
2026-05-07 09:52:53
2026-05-07 09:39:10
2026-05-07 08:48:05
2026-05-07 08:46:18
МУГТ Б.Ууганхүү Монголын Үндэсний Паралимын Хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдлоо
2026-05-06 21:12:17
2026-05-06 16:47:28
2026-05-06 16:36:32
2026-05-06 16:19:51
Зургаадугаар сард цаг агаар ямар байх вэ
2026-05-06 15:17:57
2026-05-06 15:00:28
2026-05-06 14:41:41
E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангаас сэрэмжлээрэй
2026-05-06 14:20:03
Байшин нь шатсан иргэн: Би ₮580 мянгаар мах авч, хөргөгчиндөө хийсэн байсан
2026-05-06 12:47:15
Харвааны морьдыг нядалсан хэргийг үнэлгээ эргэлзээтэй, эд мөрийн баримт дутуу шалтгаанаар буцаалаа
2026-05-06 12:36:06
2026-05-06 10:31:25
2026-05-06 10:12:16
2026-05-06 09:57:03
2026-05-06 09:40:36
2026-05-06 09:37:26
2026-05-06 09:29:41
2026-05-06 07:10:00
2026-05-06 07:00:00