Автомашины тээшний хэсэгт нэгэн хүн том овортой зүйл ачиж буй агшныг буулгасан “Google Maps”-ын зургийн тусламжтайгаар Испанийн цагдаа нар нэгэн залуу сураггүй болсон хэрэгт холбоотой байж болзошгүй хоёр хүнийг баривчилжээ.
Сураггүй болж, нас барсан залуугийн хэрэгт холбогдуулан нэг эрэгтэй, нэг эмэгтэй хоёр хүнийг саатуулсан гэж цагдаа нар мэдээлсэн байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сард гар утаснаасаа сэжигтэй зурвасууд илгээснийхээ дараа хохирогч сураггүй болсон гэж түүний хамаатан болох нэг хүн мэдүүлжээ. Тэд өмнө нь байнга ярьдаг байсан боловч залуу гэнэтхэн шинэ хамтрагчтай учирснаа, өөр газар руу нүүж, утсаа ашиглахаа больж байгаа тухайгаа мессежээр бичиж үлдээсэн байна.
Хэргийг мөрдөн шалгах явцад цагдаа нар дээр дурдсан “Google Maps”-ын зургийг олж илрүүлсэн бөгөөд гэмт хэрэгт ашигласан тээврийн хэрэгслийг мөн байна гэж үзжээ. “Google Maps” дээр одоог хүртэл харагдаж буй уг зургийг 10 дугаар сард Испанийн хойд хэсэгт орших Сориа мужийн Тажуэко хэмээх жижиг тосгоны гудамжинд авчээ. Зурагт нэгэн хүн цайвар өнгийн даавуунд ороосон овортой зүйлийг улаан өнгийн машины тэвшинд хийхээр бөхийж буйг харуулсан байна.
“Google Maps” тосгоны зургийг шинэчлэхээр 2009 оны 11 дүгээр сараас хойш анх удаа зураг авсан нь энэ байжээ. 11 дүгээр сарын 12-нд цагдаа нар сураггүй болсон залуугийн найз охин, мөн тэр эмэгтэйтэй урьд нь үерхэж байсан өөр нэг эрэгтэйг хохирогч залуу сураггүй болсон хэрэгт оролцсон хэмээн баривчилжээ. Цагдаа нар мөн 12 дугаар сарын 11-нд ойролцоох тосгоны оршуулгын газраас хохирогчийнх байж магадгүй цогцсыг олжээ. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
| “Google Maps”-ын тусламжтайгаар хүн амины хэргийн сэжигтнүүдийг баривчилжээ |
Ахлах ангийнхан купоноор кофе шопоос, бусад анги сургууль дээрээ “АТМ”-аас сүү ууна
2026-01-16 11:42:38
40 настай эмэгтэй гурав хоногийн дараа эсэн мэнд оллоо
2026-01-16 11:20:23
2026-01-16 10:03:36
2026-01-16 14:53:38
Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа
2026-01-16 12:55:12
2026-01-16 12:11:34
2026-01-16 11:51:24
Ахлах ангийнхан купоноор кофе шопоос, бусад анги сургууль дээрээ “АТМ”-аас сүү ууна
2026-01-16 11:42:38
Орос, Хятадын хөлөг онгоцууд Грийнландын усанд байгаа гэсэн Трампын мэдэгдэл няцаагдав
2026-01-16 11:29:05
Бурхан Халдунд бараалхагчдын байрших цэгийг тогтоолоо
2026-01-16 11:25:42
40 настай эмэгтэй гурав хоногийн дараа эсэн мэнд оллоо
2026-01-16 11:20:23
Токиогийн Яманоте тойрог замын галт тэрэг цахилгаан тасарснаас болж үйлчилгээ зогсжээ
2026-01-16 10:13:24
2026-01-16 10:03:36
Нэгдүгээр сарын 20 хүртэл эрс хүйтэрнэ
2026-01-16 09:05:21
Эхнэрээ хөнөөсөн Н.Энхбат "Хүүхдүүддээ сэтгэл зовж байгаа тул" итгэл уучлал үзүүлэхийг хүсчээ
2026-01-16 08:56:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-01-16 08:05:51
Засгийн газраас аймаг, нийслэлийн Засаг дарга нартай 2026 онд хамтран ажиллах гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталж, гэрээ байгууллаа
2026-01-15 18:52:02
2026-01-15 17:02:19
Аман дээрэлхэлтийг удаа дараа үйлдвэл хувийн хэрэгт нь бичдэг болно
2026-01-15 16:58:16
Бусдын ачааг татвараас зайлсхийлгэж нэвтрүүлсэн гаалийн байцаагчид ял оноолоо
2026-01-15 16:39:21
Битүүний ажлын өдрийг II сарын 28-ны бямба гарагт шилжүүлэх санал авч эхэллээ
2026-01-15 16:23:00
2026-01-15 13:46:04
2026-01-15 13:16:29
2026-01-15 10:28:55
2026-01-15 10:09:57
2026-01-15 09:38:48
Үс засуулахад сайн, Дашнямтай өдөр
2026-01-15 08:10:44