Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хамтран сурагчдын амралт эхэлж буйтай холбогдуулан иргэдээс санал асуулга авсны дагуу агаарт гарах нөхцөл боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Санал асуулгаар иргэдийн олонх нь Тэрэлж, Скай ресорт руу агаарт гарах хүсэлт илэрхийлсэн юм.
Тиймээс Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх Тэрэлжид үйл ажиллагаа явуулж буй зарим амралтын газрууд болон Скай ресорт цанын баазынхантай уулзлаа.
Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Иргэд хотод ойрхон Тэрэлж, Скай ресорт цанын баазын чиглэлд агаарт гарч, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх санал, хүсэлт ирүүлсэн. Иймд нийслэлийн зүгээс энэ чиглэлд автобусны тоог нэмж, хямд үнэ тарифаар ирж очих нөхцөлийг бүрдүүлээд байна. Иргэд Тэрэлжийг аялал жуулчлалын үнэтэй бүс гэж ойлгодог. Тиймээс амрагчдад зориулан үйлчилгээндээ тодорхой хэмжээнд хөнгөлөлт үзүүлэх, өдрөөр амраад явах амрагчдад гэр болон буудлаа цагийн тарифаар бодож тооцох зэргээр үйлчилгээнд уян хатан хандаж хамтын ажиллагааг дэмжинэ гэдэгт итгэж байна” гэв.
Тэрэлжид “Жигүүр” гэр бүлийн амралтын газар, “Домогт мэлхий хад” амралтын газрууд нийгмийн хариуцлагын хүрээнд тус чиглэлд зориод очсон иргэдэд хоол цай болон буудаллах гэр, байшингийн үнэндээ тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлж, дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Мөн тус амралтын газруудад ойр байрлах хувиараа морь, тэмээ унуулдаг иргэд үйлчилгээний хөлсөө бууруулж, аль болох олон иргэнийг хямд, хүртээмжтэй байдлаар амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхэд хувь нэмрээ оруулах болно гэлээ.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА
| Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх амралтын газруудтай уулзаж, хөнгөлөлттэй үнээр үйлчлэх талаар ярилцжээ |
ХУД ТҮЦ ажиллуулах байршилд санал авч эхэлжээ
2026-03-11 15:58:07
2026-03-11 10:39:32
Тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй 50 иргэнд хариуцлага тооцлоо
2026-03-11 10:03:24
Өнөөдөр цас орж, цасан болон шороон шуургатай байгаа газрууд
2026-03-11 17:57:23
Замын-Үүд-Эрээн боомтын хоёр дахь төмөр замын гарцыг хамтран барих тухай хэлэлцээрийн төслийг дэмжлээ
2026-03-11 17:49:46
Манай улс энэ онд спортын олон улс, тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна
2026-03-11 17:47:23
Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журмыг баталлаа
2026-03-11 17:45:46
Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана
2026-03-11 17:42:43
ХУД ТҮЦ ажиллуулах байршилд санал авч эхэлжээ
2026-03-11 15:58:07
Манай улсаас хандивласан сарлагийн хөлдөөсөн эсээс Бутанчууд хоёр тугалтай болжээ
2026-03-11 15:43:36
Хүргэлтийн аккаунтаа гадаад жолооч нарт зээлдүүлсэн Солонгос иргэдэд хариуцлага тооцно
2026-03-11 11:07:04
2026-03-11 10:39:32
Түр хамгаалах байрыг ар гэрийнх нь зөвшөөрлөөр "Шинэ саран" гэж нэрлэсэн
2026-03-11 10:29:23
Батлан хамгаалах яам ёс зүй, хариуцлагаараа төрийн 78 байгууллагаас түрүүлжээ
2026-03-11 10:20:20
Тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй 50 иргэнд хариуцлага тооцлоо
2026-03-11 10:03:24
2026-03-11 09:47:53
2026-03-11 09:42:19
2026-03-11 09:37:25
Өнөөдөр бүжиг наадам хийх, урлан бүтээхэд сайн
2026-03-11 08:10:21