Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 79 дүгээр захирамжаар байгуулагдсан Ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах эрхийн хэрэгжилтийг үнэлж, санал, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулан танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын байдалтай танилцаж, Төв цэвэрлэх байгууламжид ажиллалаа.
Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Уянга, УИХ-ын гишүүн Э.Болормаа, М.Ганхүлэг, Ж.Золжаргал нар Улаанбаатар хот дахь Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр бий болгох төслийн явц, хаягдал ус дахин боловсруулах үйл ажиллагаа, төслийн явцтай танилцав.
“Улаанбаатар хотыг ойрын хугацаанд ундны усны шинэ эх үүсвэрээр хангах зайлшгүй шаардлага үүссэн” гэсэн судалгааны дүнд үндэслэн Усны Компакт гэрээ буюу Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпораци хамтран хэрэгжүүлж буйг Монголын Мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл танилцуулав. Хөрөнгө оруулалтын дүн, бүтээн байгуулалтын цар хүрээгээрээ манай улсын усны салбарт сүүлийн 30 жил дэх томоохон хөрөнгө оруулалтад тооцогдож буй уг төслөөр “Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах”, “Хаягдал ус дахин боловсруулах” зэрэг гурван үйлдвэрийг барьж 2025 онд ашиглалтад оруулах юм байна. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр барьж, шинэ эх үүсвэрийг ашиглалтад оруулснаар жилд 50 сая хүртэл метр куб ус олборлох ундны усны эх үүсвэртэй болно хэмээн тэрбээр танилцуулгадаа тодотгоод, Усны Компакт гэрээ хэрэгжсэнээр Улаанбаатар хот ойрын 30 жилдээ усны хомстолоос айх аюулгүй болно. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга угсралт 99 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд 2025 оны хоёрдугаар улирлаас үйлдвэрийг туршилтаар ажиллуулж эхэлнэ гэлээ.
Нийслэлчүүдийн өдөр тутам хэрэглэсэн бохир усыг дахин боловсруулах орчин үеийн шийдэл бүхий дэд бүтэц ийнхүү бий болж байгаа ч дахин боловсруулсан ус ашиглахтай холбоотой хуулийн тодорхой зохицуулалт манай улсад байхгүй гэдгийг Ажлын хэсгийн гишүүд онцолж байв Мөн ундны болон саарал усны хэрэглээг зохицуулах эрх зүйн орчинг бий болгохоос гадна стандартын асуудал хөндөгдөж байгааг ажлын хэсгийн ахлагч Б.Уянга дурдаад, хаягдал усыг дахин цэвэршүүлж, боловсруулахад тодорхой технологийн зардал гарах тул эцсийн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингэхийг үгүйсгэхгүй. Тиймээс асуудлыг олон талаас нь судалж, зөвлөмж, санал, дүгнэлтээ боловсруулна гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
| Дахин боловсруулсан ус ашиглахтай холбоотой эрх зүйн орчныг бүрдүүлнэ |
Ахлах ангийнхан купоноор кофе шопоос, бусад анги сургууль дээрээ “АТМ”-аас сүү ууна
2026-01-16 11:42:38
40 настай эмэгтэй гурав хоногийн дараа эсэн мэнд оллоо
2026-01-16 11:20:23
2026-01-16 10:03:36
2026-01-16 14:53:38
Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа
2026-01-16 12:55:12
2026-01-16 12:11:34
2026-01-16 11:51:24
Ахлах ангийнхан купоноор кофе шопоос, бусад анги сургууль дээрээ “АТМ”-аас сүү ууна
2026-01-16 11:42:38
Орос, Хятадын хөлөг онгоцууд Грийнландын усанд байгаа гэсэн Трампын мэдэгдэл няцаагдав
2026-01-16 11:29:05
Бурхан Халдунд бараалхагчдын байрших цэгийг тогтоолоо
2026-01-16 11:25:42
40 настай эмэгтэй гурав хоногийн дараа эсэн мэнд оллоо
2026-01-16 11:20:23
Токиогийн Яманоте тойрог замын галт тэрэг цахилгаан тасарснаас болж үйлчилгээ зогсжээ
2026-01-16 10:13:24
2026-01-16 10:03:36
Нэгдүгээр сарын 20 хүртэл эрс хүйтэрнэ
2026-01-16 09:05:21
Эхнэрээ хөнөөсөн Н.Энхбат "Хүүхдүүддээ сэтгэл зовж байгаа тул" итгэл уучлал үзүүлэхийг хүсчээ
2026-01-16 08:56:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-01-16 08:05:51
Засгийн газраас аймаг, нийслэлийн Засаг дарга нартай 2026 онд хамтран ажиллах гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталж, гэрээ байгууллаа
2026-01-15 18:52:02
2026-01-15 17:02:19
Аман дээрэлхэлтийг удаа дараа үйлдвэл хувийн хэрэгт нь бичдэг болно
2026-01-15 16:58:16
Бусдын ачааг татвараас зайлсхийлгэж нэвтрүүлсэн гаалийн байцаагчид ял оноолоо
2026-01-15 16:39:21
Битүүний ажлын өдрийг II сарын 28-ны бямба гарагт шилжүүлэх санал авч эхэллээ
2026-01-15 16:23:00
2026-01-15 13:46:04
2026-01-15 13:16:29
2026-01-15 10:28:55
2026-01-15 10:09:57
2026-01-15 09:38:48
Үс засуулахад сайн, Дашнямтай өдөр
2026-01-15 08:10:44