Цаг агаарын ажиглалтын 1 хоногийн буюу 2024 оны 12 дугаар сарын 16-ны 08 цагаас 12 дугаар сарын 17-ны 08 цаг хүртэлх цаг агаарын тойм
Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-23.0 см цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Баянхонгорын Гурванбулагт 23.0 см, Увсын Улаангом, Жаргалант, Баянхонгорын Баянбулагт 13.0 см, Малчинд 12.0 см, бусад хэсгээр 0.0-11.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.

Өчигдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 0.0-5.0 мм цас орсон. Үүнээс хамгийн их нь Увсын Улаангомд 5.0 мм, Түргэнд 3.5 мм, Баян-Өлгийн Сагсайд 3.4 мм, бусад хэсгээр 0.0-3.0 мм цас орсон байна.

Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 24-30 хэм, Их нууруудын болон Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 17-23 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газар, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 0-8 хэм, бусад нутгаар 9-16 хэм хүйтэн байв.

Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Ерөө, Халх голын хөндийгөөр 30-35 хэм, Хангайн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 24-30 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-16 хэм, бусад хэсгээр 16-24 хэм хүйтэн хонов.

Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 3-8 метр, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 8-10 метр байсан байна.

Улаанбаатар хот орчмоор өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи баруун өмнөөс секундэд 1-6 метр. Өчигдөр өдөр 12 хэм, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор 29 хэм, бусад хэсгээр 21 хэм хүйтэн хоносон байна.
| Баянхонгорын Гурванбулаг хамгийн их цастай байна |
ХУД ТҮЦ ажиллуулах байршилд санал авч эхэлжээ
2026-03-11 15:58:07
2026-03-11 10:39:32
Тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй 50 иргэнд хариуцлага тооцлоо
2026-03-11 10:03:24
Өнөөдөр цас орж, цасан болон шороон шуургатай байгаа газрууд
2026-03-11 17:57:23
Замын-Үүд-Эрээн боомтын хоёр дахь төмөр замын гарцыг хамтран барих тухай хэлэлцээрийн төслийг дэмжлээ
2026-03-11 17:49:46
Манай улс энэ онд спортын олон улс, тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна
2026-03-11 17:47:23
Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журмыг баталлаа
2026-03-11 17:45:46
Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана
2026-03-11 17:42:43
ХУД ТҮЦ ажиллуулах байршилд санал авч эхэлжээ
2026-03-11 15:58:07
Манай улсаас хандивласан сарлагийн хөлдөөсөн эсээс Бутанчууд хоёр тугалтай болжээ
2026-03-11 15:43:36
Хүргэлтийн аккаунтаа гадаад жолооч нарт зээлдүүлсэн Солонгос иргэдэд хариуцлага тооцно
2026-03-11 11:07:04
2026-03-11 10:39:32
Түр хамгаалах байрыг ар гэрийнх нь зөвшөөрлөөр "Шинэ саран" гэж нэрлэсэн
2026-03-11 10:29:23
Батлан хамгаалах яам ёс зүй, хариуцлагаараа төрийн 78 байгууллагаас түрүүлжээ
2026-03-11 10:20:20
Тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй 50 иргэнд хариуцлага тооцлоо
2026-03-11 10:03:24
2026-03-11 09:47:53
2026-03-11 09:42:19
2026-03-11 09:37:25
Өнөөдөр бүжиг наадам хийх, урлан бүтээхэд сайн
2026-03-11 08:10:21