Францын Майотте арлыг “Чидо” хар салхи дайран өнгөрсний улмаас амиа алдсан хүмүүсийн тоо хэдэн зуу, мянгад хүрч магадгүй байна гэж тус бүс нутгийн албан тушаалтан ням гарагт мэдэгджээ. Францын эрх баригчид аврах албаныхан болон шаардлагатай тусламжийг яаралтай хүргэхээр ажиллаж байна.
Энэтхэгийн далайд оршдог Францын харьяаны уг нутаг дэвсгэрт нисэх онгоцны буудлууд болон цахилгаан эрчим хүчний шугам сүлжээнд гэмтэл үүсээд байгаа нь аврах, тусламж үзүүлэх ажиллагаанд саад болж байна. Тус бүс нутагт шуурга дайран өнгөрөхөөс өмнө ч ундны цэвэр ус хомсдоод байжээ.
Майоттегийн захирагч Франсуа-Ксавиер Бивиллийн “Mayotte la Premier” телевизэд мэдээлснээр, байгалийн гамшигт үзэгдлийн улмаас хэдэн зуу, хэдэн мянган хүн амиа алдсан байж магадгүй байна. Ихэнх оршин суугч лалын шашинтай, нас барагсдыг 24 цагийн дотор оршуулдаг уламжлалтай тул “амиа алдсан хүмүүсийн эцсийн тоог гаргахад хүндрэлтэй байна” гэж Ф.Бивилл нэмж хэллээ.
Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен "Европын Холбооны зүгээс тусламж үзүүлнэ" гэж ням гарагт мэдэгджээ. “Чидо” шуурга Майоттед их хэмжээний хохирол учруулаад байгаа энэ үед бид францчуудтай зүрх сэтгэлээрээ хамт байна. Бид дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэж тэрбээр Х хуудсандаа нийтэлжээ.
Франс-Пресс агентлагийн мэдээлснээр, 14 хүн амиа алдсан нь батлагджээ. Түүнчлэн Майоттегийн нийслэл Мамуцу хотын дарга Амбдилвахеду Сумайлагийн ярьснаар, есөн хүн эмнэлэгт хүргэгдээд байгаа бол өөр 246 хүн хүнд гэмтэл авсан байна. “Эмнэлэг, сургуулиуд эвдрэн сүйдсэн. Байшингууд бүрэн сүйдээд байна” гэж тэрбээр нэмж хэлжээ.
Майоттед 100 мянга орчим хүн бүртгэлгүй нууцаар амьдардаг гэж Францын Дотоод хэргийн яам тооцсоныг үзвэл, үнэн зөв мэдээллийг гаргах нь маш хүндрэлтэй байх төлөвтэй. Тэдний зарим нь өөрсдийг нь Майоттегээс явуулах вий гэхээс эмээж, тусламж хүсэхээс татгалзаж байж магадгүй хэмээн сувилагч асан Оссени Балахачи ярьжээ.
| Майоттед шуурганы улмаас олон зуун хүн амиа алдсан байж болзошгүй байна |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34