“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд Монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх & Чөлөөт бөх”-ийн хоорондох Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан боллоо.
Тэртээ 1999 онд анх зохион байгуулагдсан тус халз барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд “Хайнаа”-г хагалж, долоон тойргийн дараах байдлаар 27:22 давааны харьцаатайгаар Чөлөөт бөхийн баг яллаа.
Чөлөөт бөхийн багт улсын арслан Б.Орхонбаяр, улсын заан М.Лхагвагэрэл, улсын заан Д.Хүдэрбулга, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар, улсын харцага Г.Ганхуяг, улсын начин Э.Батмагнай, аймгийн арслан Ч.Алтангэрэл, аймгийн арслан М.Цэрэн, аймгийн заан Б.Бат-Эрдэнэ нар багтсан бол дасгалжуулагчаар нь МУГД Б.Баттулга, Монгол улсын начин Ж.Чулуунбат нар ажиллав. Ялсан баг 50.000.000 төгрөгийн бай шагнал гардлаа.
Харин Жүдо бөхийн багт дархан аварга Н.Батсуурь, улсын заан Д.Анар, улсын заан Б.Серик, улсын начин Х.Цогтгэрэл, улсын начин Б.Лхагвадорж, улсын начин Б.Түвшинтөгс, улсын начин Э.Мөнхжаргал, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, аймгийн арслан М.Баяржавхлан, аймгийн начин Б.Гончигсүрэн нар барилдсан бөгөөд дасгалжуулагчаар нь МУХБ, жүдоч Х.Цагаанбаатар ажилласан юм. Тус баг 25.000.000 төгрөг гардав.
Мөн Чөлөөт бөхийн шилдэг тамирчдын төлөөлөл МУГТ Т.Тулга, ОУХМ, сумын заан О.Сүлдхүү, З.Занабазар нар Жүдо бөхийн багийн шилдгүүд болох МУГТ, сумын заан Д.Төмөрхүлэг, МУГТ Ё.Басхүү, Э.Ариунболд нартай үндэсний бөхөөр өрсөлдөж, 8:1 даваагаар мөн Чөлөөт бөхийн баг ялалт байлуулж, тав болон гурван сая төгрөгийн шагналын эзэн боллоо гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.


| “Жүдо бөх & Чөлөөт бөх”-ийн хоорондох Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаанд чөлөөт бөхийн баг яллаа |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34