Улаанбаатар хотын автозамын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах хүрээнд ирэх жилүүдэд нийслэлээс хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлэхээр болсон. Ингэхдээ гадаадаас санхүүжилт авч, зарим өндөр үнийн дүн бүхий төслүүдийг хэрэгжүүлэх юм. Тухайлбал,
-Тусгай замын автобус /BRT/-ны нэгдүгээр шугамын төслийг 2025-2027 оны хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Нийт санхүүжилтийн дүн нь 204.6 тэрбум төгрөг бөгөөд үүнийг Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх юм байна. Тусгай замын автобус /BRT/-ны нэгдүгээр шугамын урт 11.9 км байх бөгөөд нэг өдөрт 25-35 мянган иргэн зорчих боломжтой гэж тооцжээ. Автобусны дундаж хурд нь 20-25 км/цаг байх аж.

-Хөнгөн галт тэрэг /Трамвай/төслийг 2025-2027 оны хооронд хэрэгжүүлнэ. Шугамын урт нь 20.4 км, буудал хоорондын зай 500-700 метр ба нийт 23 буудалтай байна. Тус төслийг 160-200 сая ам.долларын гадаадын зээл тусламжаар санхүүжүүлнэ.

-Их багтаамжийн нийтийн тээвэр /Метро/ төслийг 2.1 тэрбум ам.долларын өртөгөөр хэрэгжүүлнэ. Ингэхдээ нийслэлийн төсөв болон гадаадын эх үүсвэрээс санхүүжүүлнэ. Метроны нэгдүгээр шугам нь Толгойтоос Амгалан өртөө хүртэл нийт 17,7 км үргэлжлэх бөгөөд нийт 14 буудалтай байна. Урьдчилсан зураглалаар 11 км газрыг ил буюу гүүрэн байгууламжаар авто замын түвшинд үл огтлолцох байдлаар газар доогуур төлөвлөсөн аж.

-Агаарын дүүжин замын тээвэр төслийг 2024-2027 оны хооронд нийт 316 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлнэ. Тус төслийг Францын засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлнэ.
–Сэлбэ, Баянхошуу дэд төвийн төслийг 2024-2028 оны хугацаанд нийт 2.3 их наяд төгрөгөөр хэрэгжүүлнэ. Ингэхдээ гадаадын бонд, хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлнэ.
-Дэнжийн мянга, Дамбадаржаа дэд төв төслүүдийг тус бүр Азийн хөгжлийн банкны зээлээр санхүүжүүлнэ. Дэнжийн мянга дэд төвийн санхүүжилт 76 тэрбум төгрөг бол Дамбадаржаа дэд төвийн санхүүжилт 79 тэрбум төгрөг байх юм.
-Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн төслийн санхүүжилтийг 2025 онд шийдсэн бөгөөд нийт 160 сая ам.долларын Дэлхийн банк, Хятадын Эксим банкны хөнгөлөлттэй зээлд хамрагджээ.
| Метро, трамвай, тусгай замын автобус, агаарын дүүжин зам төслүүдийг гадаадаас санхүүжилт авч хэрэгжүүлэхээр болжээ |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34