Францын Лион хотод өнгөрсөн есдүгээр сард болсон “Дэлхийн ур чадварын тэмцээн 2024”-д Монгол Улсаа төлөөлөн оролцсон суралцагчид мэргэжлийн долоон төрөлд өрсөлдөн дунджаар 692.57 оноо авчээ.
Улмаар 69 орноос 26-д эрэмбэлэгдэн, өмнөх амжилтаа 13.86 оноогоор ахиулсан байна. Тэднээс 700 онооны босго давж “Medalion excellence”-ийн болзол хангасан гагнуурын төрлийн оролцогч Б.Чухал, CNC токарийн төрлийн оролцогч А.Нямбаяр нарт өчигдөр шагналыг нь гардуулжээ. Тэднийг тус бүрд нь 1.5 сая, эксперт багш нарыг 2.5 сая төгрөгөөр урамшуулж байна.
Улмаар “Дэлхийн ур чадвар Монгол” байгууллагаас 2026 онд Хятадын Шанхайд зохион байгуулах дэлхийн ур чадварын тэмцээний буухиаг албан ёсоор эхлүүлж, тугаа гардан авсан байна.

| Дэлхийн ур чадварын тэмцээнд амжилт үзүүлсэн тамирчдыг урамшуулжээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33