Цагдаагийн байгууллагаас “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв”-тэй хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 43 дугаар зарлигийн хэрэгжилтийг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэн, аж ахуй нэгж, байгууллагад шинэ жилийн баярыг тэмдэглэхтэй холбогдуулан гарч болзошгүй гэнэтийн осол, гэмтэл, хөлдөлт, осголт зэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ оны арванхоёрдугаар сарын 9-31-ний өдрийг хүртэл хугацаанд “ХЭТРҮҮЛЭЭД ХЭРЭГГҮЙ” арга хэмжээг зохион байгуулж байна.
Жил бүрийн шинэ жилийн баярын үеэр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас гэмт хэрэг, зөрчил, осол, гэмтлийн талаарх мэргэжлийн байгууллагад ирэх дуудлага, мэдээлэл эрс нэмэгдэж, иргэд осгох, бэртэж гэмтэх, осол аваарт орох, цахилгаан хэрэгслийг хэт ачаалж халалт үүсгэсний улмаас гал алдах, угаартаж амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдлууд ихээр бүртгэгддэг байна.
Өнгөрсөн онд дээрх шалтгааны улмаас гудамж талбай, олон нийтийн газарт ухаангүй хүн хэвтэж байна гэх 693, очих газраа мэдэхгүй байна гэх 2.627 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагын 102 дугаарт бүртгэгдсэн бол эрүүл мэндийн байгууллагад осголтын улмаас 115, хөлдөлтийн улмаас 529 хүн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ авсан дүн мэдээтэй байна.
Сүүлийн 5 жилд дунджаар 952, сард 79, өдөрт 2 хүн архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэйгээр амь насаа алдсан гэсэн харамсалтай тоон мэдээ байна.
Энэ оны эхний 11 сарын байдлаар цагдаагийн байгууллагад нийт 39.802 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 6459 буюу 16.2 хувь нь согтуугаар үйлдэгдэж өмнөх оны мөн үеэс 26,8 хувиар өссөн, согтуурсан үедээ зөрчил үйлдэж саатуулагдсан 33’764, эрүүлжүүлэгдсэн 6’649 хүн байгаа нь урьд оны мөн үеэс 48,4 хувиар буурсан боловч зөрчил үйлдэж саатуулагдсан хүний тоо 8.0 хувиар өсжээ.
Үүнд гэр бүлийн хүчирхийлэл, бусдыг амгалан тайван байдал алдагдуулсан зөрчил зонхилж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүн 824 бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 1.4 дахин өссөн.
Энэ онд архины албадан эмчилгээнд 293, сайн дурын эмчилгээнд 185 хүнийг хамруулсан нь өмнөх оны мөн үеэс 7 нэгжээр өсөж, сайн дурын эмчилгээнд хамруулсан хүний тоо 1.3 дахин буурсан байна.
Мөн тус арга хэмжээний хүрээнд Цагдаагийн байгууллагаас төв, орон нутгийн хэмжээнд архи, согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээнд холбогдох хууль, дүрэм журмын хэрэгжилтийг хангах чиглэлээр нэгдсэн хяналт, шалгалт зохион байгуулж ажиллахаас гадна Тээврийн цагдаагийн албанаас улсын хэмжээнд 925 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар замын хөдөлгөөний хяналт шалгалт хийх юм.
| Сүүлийн 5 жилд дунджаар 952 буюу сард 79, өдөрт 2 хүн архинаас болж амь насаа алджээ |
Ахлах ангийнхан купоноор кофе шопоос, бусад анги сургууль дээрээ “АТМ”-аас сүү ууна
2026-01-16 11:42:38
40 настай эмэгтэй гурав хоногийн дараа эсэн мэнд оллоо
2026-01-16 11:20:23
2026-01-16 10:03:36
Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа
2026-01-16 12:55:12
2026-01-16 12:11:34
2026-01-16 11:51:24
Ахлах ангийнхан купоноор кофе шопоос, бусад анги сургууль дээрээ “АТМ”-аас сүү ууна
2026-01-16 11:42:38
Орос, Хятадын хөлөг онгоцууд Грийнландын усанд байгаа гэсэн Трампын мэдэгдэл няцаагдав
2026-01-16 11:29:05
Бурхан Халдунд бараалхагчдын байрших цэгийг тогтоолоо
2026-01-16 11:25:42
40 настай эмэгтэй гурав хоногийн дараа эсэн мэнд оллоо
2026-01-16 11:20:23
Токиогийн Яманоте тойрог замын галт тэрэг цахилгаан тасарснаас болж үйлчилгээ зогсжээ
2026-01-16 10:13:24
2026-01-16 10:03:36
Нэгдүгээр сарын 20 хүртэл эрс хүйтэрнэ
2026-01-16 09:05:21
Эхнэрээ хөнөөсөн Н.Энхбат "Хүүхдүүддээ сэтгэл зовж байгаа тул" итгэл уучлал үзүүлэхийг хүсчээ
2026-01-16 08:56:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-01-16 08:05:51
Засгийн газраас аймаг, нийслэлийн Засаг дарга нартай 2026 онд хамтран ажиллах гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталж, гэрээ байгууллаа
2026-01-15 18:52:02
2026-01-15 17:02:19
Аман дээрэлхэлтийг удаа дараа үйлдвэл хувийн хэрэгт нь бичдэг болно
2026-01-15 16:58:16
Бусдын ачааг татвараас зайлсхийлгэж нэвтрүүлсэн гаалийн байцаагчид ял оноолоо
2026-01-15 16:39:21
Битүүний ажлын өдрийг II сарын 28-ны бямба гарагт шилжүүлэх санал авч эхэллээ
2026-01-15 16:23:00
2026-01-15 13:46:04
2026-01-15 13:16:29
2026-01-15 10:28:55
2026-01-15 10:09:57
2026-01-15 09:38:48
Үс засуулахад сайн, Дашнямтай өдөр
2026-01-15 08:10:44