Завхан аймгийн Ус цаг уур орчин шинжилгээний төвөөс гаргасан зудын эрсдэлийн үнэлгээгээр 10 сум нэн эрсдэлтэй буюу эрсдэл ихтэй байна.
Отгон, Их-Уул, Тэс сумын нийт нутаг, Шилүүстэй, Идэр, Баянтэс, Завханмандал, Түдэвтэй, Сонгино, Нөмрөг сумын 40-70 хувь нь нэн эрсдэлтэй буюу их эрсдэлтэй гэж үнэлэгджээ.
Завхан аймгийн тухайд бэлчээрийн даац нийт нутгийн 30 хувьд олон дахин буюу 1-5 дахин хэтэрсэн, 70 орчим хувь нь хүрэлцээтэй буюу нөөцтэй гарсан. Зуншлагын байдал нийт нутгийн 70 орчим хувьд хэвийн сайн, 30 орчим хувьд дунд зэрэг гэсэн үнэлгээтэй байна.
10, 11 дүгээр сард агаарын дундаж температур олон жилийн дунджаас 3-4 градусаар дулаан байсан бол 11 дүгээр сард Отгон сум олон жилийн дунджаас хүйтэн байв.
Хур тунадасны хувьд аймгийн хэмжээнд 10 дугаар сард олон жилийн дунджаас ахиу, 11 дүгээр сард олон жилийн дунджаас бага хур тунадас оржээ.
Аймгийн нийт нутгийн 70 орчим хувь нь цасан бүрхүүлтэй. Цасан бүрхүүл тогтсон сумдын цасны дундаж зузаан Отгонд 11 см, Цагаанчулуутад 7 см, Баянхайрханд 5 см байна. Тосонцэнгэлд 4см, Түдэвтэй, Тэс суманд 3 см, Их-Уул, Нөмрөг, Цэцэн-Уул, Идэр суманд 1-2 см зузаан цастай байна. Цасны дундаж нягт Отгонд 0.22 г/см3, Цагаанчулуутад 0.17 г/см3, Баянхайрхан суманд 0.08 г/см3 байна.
Зудын эрсдэлтэй байгаа Отгон сумын Буянт, Баянбулаг багийн /хангай буюу зуслангийн/ нутгаар тэгш талдаа 20-30 см, хунгарласан хэсэгтээ болон гуу жалгандаа 50-80 см байна.
Онц, Соёл багийн нутгаар тэгш талдаа 15-25 см, хунгарласан хэсэгтээ болон гуу жалгандаа 40-60 см зузаан цастай байна.
Зудын эрсдэл бага үнэлэгдсэн Цагаанчулуут сумын Арц багийн дээд хэсэг, зудын эрсдэлтэй байгаа Шилүүстэй сумын Баян-Улаан багийн /хангай буюу зуслангийн/ нутгаар 15-20 см, хунгарласан хэсэгтээ болон гуу жалгандаа 30-40 см зузаан цастай байна.
Зудын эрсдэлийг тооцох, зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоотой харьцуулж судалж үнэлсэн. Мөн агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, цасны бүрхэц, зузаан болон 12 дугаар сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээг ашиглаж гаргасан гэж Завхан аймгийн Ус цаг уур орчин шинжилгээний төвөөс мэдээлэв.
| Завхан аймгийн 10 сум зудын эрсдэлтэй байна |
ХУД ТҮЦ ажиллуулах байршилд санал авч эхэлжээ
2026-03-11 15:58:07
2026-03-11 10:39:32
Тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй 50 иргэнд хариуцлага тооцлоо
2026-03-11 10:03:24
Өнөөдөр цас орж, цасан болон шороон шуургатай байгаа газрууд
2026-03-11 17:57:23
Замын-Үүд-Эрээн боомтын хоёр дахь төмөр замын гарцыг хамтран барих тухай хэлэлцээрийн төслийг дэмжлээ
2026-03-11 17:49:46
Манай улс энэ онд спортын олон улс, тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна
2026-03-11 17:47:23
Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журмыг баталлаа
2026-03-11 17:45:46
Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана
2026-03-11 17:42:43
ХУД ТҮЦ ажиллуулах байршилд санал авч эхэлжээ
2026-03-11 15:58:07
Манай улсаас хандивласан сарлагийн хөлдөөсөн эсээс Бутанчууд хоёр тугалтай болжээ
2026-03-11 15:43:36
Хүргэлтийн аккаунтаа гадаад жолооч нарт зээлдүүлсэн Солонгос иргэдэд хариуцлага тооцно
2026-03-11 11:07:04
2026-03-11 10:39:32
Түр хамгаалах байрыг ар гэрийнх нь зөвшөөрлөөр "Шинэ саран" гэж нэрлэсэн
2026-03-11 10:29:23
Батлан хамгаалах яам ёс зүй, хариуцлагаараа төрийн 78 байгууллагаас түрүүлжээ
2026-03-11 10:20:20
Тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй 50 иргэнд хариуцлага тооцлоо
2026-03-11 10:03:24
2026-03-11 09:47:53
2026-03-11 09:42:19
2026-03-11 09:37:25
Өнөөдөр бүжиг наадам хийх, урлан бүтээхэд сайн
2026-03-11 08:10:21