Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай өнөөдөр /2024.12.10/ БНСУ-ын “Пүгён” Улсын Их сургуулийн Олон улсын харилцаа хариуцсан Орлогч захирал Мён Шин Ха, олон улсын харилцааны мэргэжилтэн Жае Чул Сео нарыг хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалт нь НЗДТГ, ШУТИС, Духуа инженеринг ХК хооронд байгуулсан метроны инженер, мэргэжилтэн бэлтгэх тухай гурван талт санамж бичгийн хүрээнд болсон бөгөөд “Пугён” Их сургууль нь “2+2 хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүсэлтэй солонгосын хоёр дахь их сургууль болж байна.
Тус сургууль нь БНСУ-ын өмнөд хэсэгт орших метро, хурдны галт тэрэгний систем хөгжсөн Бусан хотод байрладаг, солонгосын үндэсний тэргүүлэх их сургуулиудын нэг гэдгийг ноён Мён Шин Ха уулзалтын эхэнд онцлов. Тэрбээр “Бусан бол эдийн засаг, соёл, боловсролын төв бөгөөд метро, хурдан галт тэрэгний чиглэлийн төрийн өмчит байгууллагууд байрладаг. Энэ утгаараа Пугён их сургуулийн оюутнууд төрийн өмчит байгууллагуудад дадлага хийж, суралцах боломжтой” хэмээв.
Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай “Япон, БНСУ, Хятадын бүс нутгууд чийглэг уур амьсгалтай. Харин Монгол Улс далайн түвшнээс 1300 метрийн өндөрт байрладаг учир хуурай агаартай, эрс тэс уур амьсгалтай. Үүнээс улбаатайгаар металлын элэгдэл, машин тоног төхөөрөмжийн тосолгоо үйлчилгээний зарчим өөр байдаг. Тиймээс монголын эрс тэс цаг агаарын нөхцөл байдалтай сургалтын хөтөлбөрийг уялдуулах нь зүйтэй” гэсэн юм.
Мөн Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах НТХН-ийн Захиргаа, хүний нөөцийн албаны дарга З.Батдорж “Пүгён” Их сургуулийн төлөөллүүдтэй санал солилцсон. Энэ үеэр тус сургуулийн олон улсын харилцааны мэргэжилтэн Жае Чул Сео “Манай сургууль 7 салбартай бөгөөд инженерийн боловсон хүчин бэлтгэдэг туршлагаар солонгост хэдийнээ танигдсан. Оюутнуудын тав тухтай орчинг бүрдүүлж, чанартай боловсрол олгоход анхаардаг, цаашид тэтгэлгийн шинэ систем нэвтрүүлэх боломжтой” гэсэн юм.

| БНСУ-ын Пугён их сургуулийн удирдлагууд метроны инженер, мэргэжилтнүүдийг бэлтгэх хүсэлтээ илэрхийллээ |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34