Агаар, орчны бохирдлын өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн баасан гарагт холбогдох байгууллагуудын албан тушаалтнуудтай уулзаж, үүрэг даалгавар өгсөн.
Тухайлбал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Цаг уур, орчны шинжилгээний газарт Агаарын чанарын хэмжилтийн мэдээллийг өдөр бүр олон нийтэд мэдээлэх үүрэг даалгавар өгсөн юм.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын агаарын чанарыг 19 байршилд автомат станцуудаар хэмжиж байна. Энэ автомат хэмжилтийн төхөарөмжөөр хэмжигдсэн мэдээллүүд Цаг уур, орчны шинжилгээний газрын серверт шууд бүртгэгддэг байна. Энэ мэдээллийг 3 цагаар дундажлан агаарын чанарын индекс тооцоологдож, Agaar.mn сайтаар олон нийтэд хүрдэг. Иймд хэмжилтийн үр дүнг дарах бууруулах боломжгүй гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
| Улаанбаатар хотын агаарын чанарыг 19 байршилд автомат станцуудаар хэмжиж байна |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33