2025 оны төсөвт спортын салбарын төсвийг танасныг эсэргүүцэн зарим спортын холбоод, тамирчид мэдээлэл хийлээ.
Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ: Спортын салбарын төсөв 75 хувиар хасагдаж байна. Олимп, паралимп маш чухал зүйл. Тэгтэл 2025 оны төсвөөс спортын төсвийг 75 хувиар таналаа. Би нэг жилд 6 тэмцээнд орох ёстой ч таналтаас үүдэн 1 л тэмцээнд орно гэсэн үг. Би гурван олимпод орлоо. Дөрөв дэх олимподоо орох гээд бэлтгэл сургуулилтаа хийж байна. Миний хувьд 2016 онд Риогийн олимпоос хүрэл медаль авсан. 2017 онд Токиогийн олимпын цикл эхлэхэд миний хувьд төлөвлөгдсөн тэмцээн зургаа байсан. Гэтэл нэгэнд нь холбооноос зардал мөнгөө гаргаж явсан. Дэлхийн аваргын өмнөх тэмцээнд арай гэж явсан. Дараа нь нэг тэмцээнд явах гэтэл оны төгсгөлд төсөв мөнгө хураагддаг гээд арай гэж бас явсан. Токиогийн олимпын дараа ч яг л тэр байдлаараа төсөв мөнгө явагдсан. Сайд нь өөрөө бидэнд 2025 оны төсвийг та нартаа сайн тавьж өгнө. Сэтгэлзүйчтэй, эмчтэй, хоолзүйчтэй 2028 оны олимпод бэлтгэх багийг шууд босгож байна шүү гэж ярьж байсан. Сайдын ярьсан зүйл яг эсрэгээрээ явж байгаад харамсалтай байна. Тамирчин бидний хувьд сэтгэл дундуур гомдолтой байна.
Боксын шигшээ багийн тамирчин Т.Энхтөр: Бусад улсын олимпын зэрэглэлийн тамирчдын хажууд манай Үндэсний шигшээ багийнхны цалин харьцангуй бага. Бид бусад улсын тамирчидтай тэмцээн уралдааны үеэр санал солилцоход тэдний цалинг сонсоод гайхдаг. Стресс ихтэй өнөөгийн нийгэмд тамирчид бид тив дэлхийд Монгол Улсынхаа нэрийг гаргаж, төрийн далбаагаа мандуулж иргэдийн стрессийг бага ч болов бууруулдаг болов уу гэж бодож байна.
Монгол Улсын Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ: Манай төсөв дунд зэрэг л тавигддаг. Бид нөөц бололцоогоороо заримдаа шигшээ багийн зардлаараа явна. Заримдаа холбооныхоо зардлаар явдаг. Жишээ нь, 2023 онд л гэхэд та нар Парисын эрхээ ав гэсэн. Оноо цуглуулаагүй мөнгөгүй тэмцээндээ явж чадаагүй хүмүүсээс эрхээ ав гээд шахаж эхэлдэг. Үүнээс урьдчилан сэргийлж бид 2028 оны олимпод олон бүрэлдэхүүнтэй оролцохын тулд төсөв мөнгөний баталгаа хэрэгтэй. Дараагийн олимпод бид амжилттай сайн оролцоно. Гэхдээ бидний зардал мөнгийг танахыг эсэргүүцэж байна.
Монгол улсын гавьяат дасгалжуулагч Д.Баттулга: Төр засаг энэхүү шийдвэрээ эргэж харж үзээсэй. Спортын салбараа авч үлдээсэй. Тамирчдаа дэмжээсэй гэсэн үүднээс бид хэвлэлийн хурал хийж байна. Спортын салбарын 75 хувийн төсвийг танавал спортын салбар уналтад орно. Зогсонги байдалд орно. Шинээр гарч ирэх тамирчид, залгамж халаа байхгүй болно. Миний бэлтгэж байгаа пара шигшээд зургаан тамирчин бий. Эдгээр тамирчдын асуудлыг яаж шийдэх юм бэ. Тамирчид өөрсдийнхөө ирээдүйг их сайхнаар төсөөлж байгаа. Олимп, тив, дэлхийд эх орныхоо нэрийг гаргана. Далбаагаа мандуулна гээд л өдөр бүр дасгал сургуулилтаа хийж байна. Гэтэл төр засаг нь төсвийг нь таначихлаа. Төсөвгүй болсон та нар өөрсдийгөө бод, гэр орондоо харь гэх үү? Одоо би Төсвийн байнгын хорооны гишүүд, Соёл спортын яам, УИХ-ын гишүүдэд санал тавимаар байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлж орсон Саранчулуун гишүүнд хэлмээр байна. Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад УИХ-ын гишүүн болсон Ганбаад ч хэлмээр байна. Найз минь ээ, тамирчдынхаа төлөө үг дугараач ээ. Спортын төлөө яриач ээ гэж хэлмээр байна. Хөгжлийн бэрхшээлтэй олон тамирчинд итгэл найдвар өгөөч. Гэрэл гэгээг нь асаагаач. Спорт гэдэг тив дэлхийд тусгаар тогтнолоо зарлаж, төрийн дууллаа эгшиглүүлж, гэрэл гэгээг түгээж байдаг зүйл. Би тамирчдынхаа итгэл найдварыг тээгээд дасгалжуулагчийн хувьд ирлээ.
| Э.Содномпилжээ: Сайдын ярьсан зүйл яг эсрэгээрээ явж байгаад харамсалтай байна |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34