Онцгой байдлын албан хаагчид шатаж байсан хогийн цэгийг унтрааж, орон сууцнаас 11 иргэнийг гаргасан байна. Тодруулбал, Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Хайрхан нэгдүгээр багт орцонд утаа их байна гэсэн дуудлагыг 12.05-ны өдрийн 11:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь 55 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны гадна талын 2х1 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан байна. Утаажилтын бүсээс тус байрны оршин суугчдыг гаргасан юм байна.
| Утаажилтын бүсээс 11 хүнийг гаргажээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33