Монголын үндэсний олимпын хорооны Спортын салбарын оны шилдгүүдийг шалгаруулах "Бөртэ чоно-2024" тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа энэ сарын 19-нд Улсын драмын эрдмийн театрт болно.
Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номингийн санаачилгаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1, 4.3-т заасныг тус тус үндэслэн тус наадмыг зохион байгуулах ажлыг хэсгийг баталсан.
Энэ өдрийн хурлыг БТСУХ-ны дарга О.Баттулга удирдан явуулж зохион байгуулах комиссын гишүүд болох МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, ажлын албаны дарга Ц.Цэнд-Аюуш, Спортын бодлогын хэрэгжилтийн хэлстийн дарга Ж.Баасансүрэн, МҮОХ-ны зөвлөх А.Ундрал, Улсын Драмын эрдмийн театрын уран сайхны удирдагч Б.Хишигзаяа, Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Г.Ичинхорлоо нар оролцов гэж Монголын үндэсний олимпын хорооноос мэдээллээ.
| “Бөртэ чоно-2024” энэ сарын 19-нд болно |
2026-11-12 07:10:00
2026-11-12 07:00:00
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:19:17
2026-11-11 11:45:09
2026-11-11 11:40:23
2026-11-11 11:37:47
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00