Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо болж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 16 дугаар бага хуралд оролцох үеэр Монгол Улс болон зарим улс орны зохион байгуулж буй павильонд зочлов.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх чиглэл болох цөлжилттэй тэмцэх, агаар орчны бохирдлыг бууруулах, усан хангамжийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээрх зорилго зорилт, үйл ажиллагааг олон улсын тавцанд таниулан сурталчилж байгаад баяр хүргэв.
Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын бага хурлын хүрээнд анх удаа цэнхэр бүс болон ногоон бүсэд павильон гаргаж оролцож байна.
Энэ жилийн хурлыг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн 30 жилийн ойтой давхцаж, "Бидний газар. Бидний ирээдүй (Our Land, Our Future)” уриан дор зохион байгуулж байна. Цэнхэр бүс дэх павильонд Засгийн газар, олон улсын байгууллагуудын үйл ажиллагааг сурталчилсан хурал, арга хэмжээг зохион байгуулдаг. Ногоон бүс дэх павильон нь олон нийтэд нээлттэй бөгөөд хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд голчлон зохион байгуулдаг онцлогтой.
Цэнхэр бүсийн павильонд өндөр түвшний уулзалтууд болох ба Монгол Улс үндэсний түвшинд хэрэгжүүлж буй цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хуваалцаж, цөлжилтийн эсрэг үр дүнтэй арга хэмжээ болон туршлага хуваалцан, өөрийн улс орноо дэлхий нийтэд танилцуулахыг зорьж байна.
Монгол Улс “Ногоон бүс” дэх павильоныг “Тогтвортой хөгжлийн төлөө тэмүүлье: Нүүдэлчдийн өв, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон бэлчээр” /Go sustainable: Nomadic heritage, resilient rangeland/ уриан дор зохион байгуулж, улс орныхоо соёл уламжлал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, ногоон инновацыг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, олон талт санаачилгыг дэлхий нийтэд танилцуулах зорилготой. Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, мөн НҮБ-ын төрөлжсөн агентлагууд хамтран оролцож байна.
| Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын бага хурлын хүрээнд хоёр павильон гаргаж байна |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34