Дорноговь аймгийн Хатанбулаг, Хөвсгөл сумдад 2024 оны долоо, наймдугаар сард ямааны годрон өвчин гарсныг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулсан.
Тиймээс ямааны годрон өвчний халдварын голомтыг устгах зайлшгүй шаардлагаар нийт 91 малчин, мал бүхий иргэний зориудаар устгасан 14.252 ямааны нөхөн төлбөрт шаардагдах 2 тэрбум 820 сая 590 мянган төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулахаар өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.
Үүнтэй холбоотойгоор учирж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, малын халдварт өвчний тархалтыг зогсоох зорилгоор аймгийн Мал эмнэлгийн газрын даргын тушаал болон халдварт өвчний үед ажиллах ажлын удирдамжийн дагуу малын өвчин гарсан өрхүүдийн хашаа, хэвтэр бууц, малыг угаалган халдваргүйжүүлэлтэд хамруулсан байна. Түүнчлэн Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэрээр хилийн бүсээр 2018, 2021 онд малын гоц халдварт бог малын мялзан, 2020 онд мал, амьтны гоц халдварт шүлхий, 2024 онд малын гоц халдварт ямааны годрон өвчин тус тус оношлогдсон нь тус бүс нутагт анхаарах шаардлагатайг харуулж байгаа бөгөөд холбогдох арга хэмжээг авч байгаа аж.
Цаашид ямааны годрон өвчний нууц хугацаа 45 буюу түүнээс дээш хоног байж болзошгүй байгаа учир тооцоолсон халдварын хүрээнээс даван гарч олон аймаг сумдад тархах эрсдэл учирсан үед вакцинжуулах бодлого хэрэгжүүлэх зорилгоор Биокомбинат үйлдвэрлэж байсан вакцины омгийг сэргээх, үйлдвэрлэлийн бэлэн байдлыг хангахад анхаарч ажиллаж байна. Мөн малгүй болсон иргэдийг малжуулах тухай асуудалд онцгой анхаарч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан аймаг сумдын засаг дарга нарт үүрэг болгожээ.
| Ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 2,8 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэжээ |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34