2024 оны 11-р сарын 24-нөөс 2024 оны 11-р сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын зарим газраар, 25-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. 26-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 24-27-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Ихэнх нутгаар хүйтэрч Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -16...-21 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -13...-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө -2…-7 градус, бусад нутгаар шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн байна. 26, 27-нд нутгийн баруун хэсгээр өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
| Ойрын тав хоногт ихэнх нутгаар хүйтэрнэ |
2026-11-12 07:10:00
2026-11-12 07:00:00
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:19:17
2026-11-11 11:45:09
2026-11-11 11:40:23
2026-11-11 11:37:47
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00