Өнөөдрийн байдлаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн эмнэлгийн хүлээн авах яаралтай тасагт 0-18 насны тэр дундаа 0-5 насны хүүхдүүд уушгины хатгалгаа, түүний хүндрэлээр 66 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.Нийт ирж байгаа хүүхдүүдээс харахад амьсгалын замын цочмог халдварын шинж тэмдэг зонхилж байна. Халдварын шинж тэмдэг нь, өндөр халуурах, нус гоожих, хамар битүүрэх, хоолой өвдөх, толгой өвдөх, булчин шөрмөс янгинах, сульдаж ядрах зэрэг юм.
Гэрийн нөхцөлд ердийнхөөс илүү шингэн зүйл уулгах ёстой. Өвчтэй халуурч байгаа хүүхдийн хоолны дуршил буурч байдаг. Халууныг нь эхэлж буулгасны дараа хэвийн нөхцөлд иддэг байсан хэмжээгээр нь хооллох ёстой. Түргэн шингэхүйц шөлтэй хоол идүүлэхийг эрмэлзээрэй. Эрт унтуулж амраах хэрэгтэй. Хүүхдийг 21-22 цагт унтуулсан байх ёстой гэх ДЭМБ-ын зөвлөмж байдаг. Мөн нас насанд нь тохирсон хөдөлгөөн хийлгэх, ингэснээр булчин шөрмөс ажиллаж, дархлаа сэргэнэ. Хамрын хөндийг сайтар цэвэрлэх, усанд оруулах, гэрийн агаар солилцоог сайжруулах, чийгтэй цэвэрлэгээ хийх, маск зүүх зэргийг хийж хэвшүүлээрэй. Хэрвээ онцын шаардлагагүй бол бага насны хүүхдийг олон нийтийн газар авч явахгүй байх хэрэгтэй. Ялангуяа, өвчилсөн хүүхдийг дагуулж явахгүй байхыг анхаарах ёстой. Биеийн дархлаа нь унасан хүүхэд амархан өвчилөхөөс гадна бусдад халдаах магадлал өндөр байдаг. Нэгэнт өвчилсөн хүүхдийг сургууль, цэцэрлэгт нь явуулахүй байх нь халдарыг тархаахгүй байх арга юм. Хөнгөн туссан буюу өрхийн эмчийн заавраар гэрээр эмчлэгдэх боломжтой хүүхдүүдэд нас жинд нь тохирсон тунгаар заасан хоногт эмийг уух учиртай. Тус халдварт өвчин нь 3-7 хоног ид үргэлжлэдэг. Хүүхдийг эмчийн заавраар эмийн эмчилгээгээр эмчлэхээс гадна эцэг эхчүүдийн анхаарал халамж чухал гэдгийг хэлье.
Томуу төст өвчний талаар 2024 оны 11 сарын байдлаар алаг цоог дэгдэлттэй байна. Нийслэлийн хэмжээнд амбулторийн 132,400 үзлэг хийсэн. Үүнээс 8800 орчим томуу, томуу төст өвчний тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь нийт үзлэгийн 6,6 хувийг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 0,3 хувиар өссөн үзүүлэлт юм.
Насны бүлгээр авч үзвэл, 0-1 насны үзлэг 21,8, 2-4 насны үзлэг 23,1, 5-9 насны үзлэг 18,9 хувийг тус тус эзэлж байна. Нийслэлийн түргэн тусламжийн төвд сүүлийн долоо хоногт нийт 11,097 дуудлага ирсэн байна. Үүнээс 13,7 хувь нь томуу, томуу төст өвчтэй хүүхдийн дуудлага ирсэн. Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагад нийт 1207 хүүхдйин ор бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Амралтын өдрүүдэд дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн хүлээн авах, яаралтай тусламжийн үзлэгээр нийт 2906 хүүхдэд үзлэг хийсэн. Нийслэлийн эрүүл мэндийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд хүлээн авах, яаралтай тусламж дээр хүний нөөцийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн. Нийт долоон эмч нэмэлтээр ажиллаж, 24 эмч тусламж үйлчилгээ үзүүлж ажилласан. Нэмэлтээр болон уртасгасан цагаар ажиллаж байгаа амбулторууд өнгөрсөн долоо хоногт 3045 хүүхдэд үзлэг хийгдсэн. Үүнээс есөн хувь буюу 274 хүүхдэд дараагийн шатлалын буюу хэвтэн эмчлүүлэх үйлчилгээний байгууллага руу илгээсэн.
| 8800 орчим томуу, томуу төст өвчний тохиолдол бүртгэгджээ |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34